Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledserdene.png

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын даргад өргөн барьжээ. 

Хуулийн төсөлд гадаадад суугаа, тусламж, дэмжлэг шаардлагатай 50 мянга орчим иргэдэд сарын 500 ам.долларын хүнсний болон амжиргааны наад захын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж тусгасан байна. Ийнхүү дэмжлэг үзүүлбэл сард 25 сая ам.доллар буюу 69 тэрбум 535.5 сая төгрөг, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж буй иргэдэд олгоно гэдгийг тайлбарласан юм. 

Үүнийг улсын төсвийг тодотгож, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг царцааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:  "Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага байгаа. Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийн Засгийн газраас авах арга хэмжээ чухал болоод байна. Тиймээс АН-аас  УИХ-д байгаа гишүүд хамтран цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлэх байна. Гэвч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байгаа" гэв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

bi

[202.21.108.252]

2020-04-15 19:39:52

eruul uu

баатар

[66.181.161.71]

2020-04-15 13:44:56

та йагаад гэнэт гадаадад байгаад монголчуудад хайртай болов

Зочин

[103.26.195.223]

2020-04-15 11:26:52

дэмий донгос