Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/amazon.jpg

Коронавирусний цар тахлын улмаас жижиглэн худалдааны дэлгүүрүүд хаагдаж, захиалгын бараа бүтээгдэхүүний эрэлт ихээхэн нэмэгдээд байгаатай холбоотойгоор дэлхийн хамгийн том цахим худалдаа эрхлэгч “Amazon” компани 75 мянган ажилтан нэмж авахаа мэдэгджээ. 

Худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангаж, хамгийн хэрэгтэй байгаа бараа бүтээгдэхүүнийх нь захиалгыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд бид 75 мянган хүнийг нэмж ажлын байраар хангах гэж байна” хэмээн тус компанийн мэдэгдэлд дурьджээ. 

Түүнчлэн ажилтнуудынхаа нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа компани зарласан байна. Тухайлбал, АНУ дахь ажилтнуудынхаа хөлсийг цагийн 2 ам.доллароор нэмэгдүүлж байгаа бол Канадад 2 канад доллар, Европын орнуудад 2 еврогоор тус бүр нэмэгдүүлж байгаа юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх