АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр Өмнөд Солонгосын засгийн газар тус улсад коронавирусийн оношлуур илгээхээр болсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл тэдгээр оншлууруудын эхний хэсэг болох 750 000 ширхэг коронавирусийн оношлуурыг АНУ-ын Холбооны Онцгой Байдлыг Удирдах Газрын нисэх онгоц тээвэрлэн Сөүлээс хөөрсөн талаар Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна.
Өнөөдрийн байдлаар АНУ-д халдварын тархалт хэдийн хагас саяар тоологдох болсон бөгөөд 22,000 гаруй хүн нас баржээ.
Бэлтгэсэн:Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: arirangnews