Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/254041-14042020-1586844721-904591605-1.jpg

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэрээ албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгаан болоод тэтгэвэрт суух нас болсон талаараа дурдсан байна. Ж.Бямбадорж нь одоо 68 настай юм байна.

Түүний өргөдлийг өнөөдөр ХЗБХ-оор хэлэлцэж, байнгын хорооны хуралд оролцсон 11 гишүүний 8 нь буюу 72.7 хувь нь дэмжсэн байна.

Ж.Бямбадорж нь “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн ХЭҮК-ын даргатай утсаар ярилцаж буй бичлэг цацагдсан бөгөөд тухайн бичлэгт хараалын үг ашигласан нь шүүмжлэл дагуулаад байна. 

Өчигдөр тэрбээр энэ талаар тайлбарласан бөгөөд хараалын утгаар тухайн үгийг ашиглаагүй, улмаар уг ТББ-тай холбоотой баримтуудыг мэдээлж, тухайн ярианы бичлэг нь тасалж эвлүүлсэн гэдгийг хэлсэн. Түүгээр зогсохгүй энэхүү бичлэгээр сүүлийн нэг жилийн турш дарамталж байгаа гэдгийг тайлбарлаж байсан юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zoshin

[66.181.186.90]

2020-04-14 21:29:08

MYYzoigiig zailyyl MAN bycad zonoguudee bac zailuul