Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Hearing-Loss.jpg

Ихэнх хүмүүсийн дүлий хүүхэд төрвөл насан туршдаа юу ч сонсож чадахгүй гэсэн хэвшмэл ойлголттой байдаг. Гэхдээ энэ бол худал. Боломж хэзээд байдаг. Та өөрийн өрөөсгөл бодлоо хаяж хүүхдээ аль болох эрт оношлуулснаар цаашдаа хэвийн өсч бойжих, нийгэмших нөхцлийг нь бий болгож чадна.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 1000 төрөлт тутмын 3 нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд төрөх магадлалтай гэж тооцоолжээ. Харин манай улсад жилд 240 орчим хүүхэд сонсголын бэрхшээлтэй төрдөг гэсэн судалгаа байна. Харамсалтай нь манай улсад хүүхдийг сонсголгүй гэдгийг нь хэн нэгэн анзаарах хүртэл хэн ч мэдэхгүй явснаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өссөөр байгаа юм.  

Анагаах ухаан хөгжсөн энэ цагт хүүхдийн сонсголын бэрхшээлийг төрсний дараа нь илрүүлэх бүрэн боломжтой болжээ. Түүний дараагаар хэрэв хүүхэд сонсголын бэрхшээлтэй төрвөл хүүхдийг сонсож, ярих чадвартай болгохын тулд түүнд сонсголын төхөөрөмж зүүж, дунгийн суулгац суулган сонсгол заслын мэргэжлийн эмчилгээг хийсний дараа хүүхэд хэвийн сонсдог болдог гэнэ. Энэ нь хүүхдийн сонсголын бэрхшээлийг хэдий чинээ эрт илрүүлнэ төдий чинээ хэвийн өсөж хөгжих боломжийг бүрдүүлнэ гэсэн үг юм.

Тиймээс та бүхэн хүүхдийг сонсголгүй байх шинж тэмдэг илэртэл нь буюу 3, 4, 5 нас хүртэл нь хүлээх хэрэггүй. Энэ насандаа хүүхдийн тархины хөгжлийн суурь нь бүрэн тавигдсан байдаг учир эрт илрүүлсэн хүүхдийнх шиг үр дүн гарахад бэрхшээлтэй байдаг. Хүүхдүүдэд хэдий чинээ эрт тусална төдий чинээ ирээдүйн амьдралынх нь суурийг зөв тавьж байна гэсэн үг юм.

Хүүхэд хэлгүй төрөхөд олон төрлийн зүйл нөлөөлдөг. Тэднээс удамшлын гэсэн онош их байдаг ч жирэмсэн эх сонсголд нөлөөтэй хүчтэй эм бэлдмэл хэрэглэх, хугацаанаасаа өмнө төрөх, шар өвчин тусах, жирэмсэн эх олон төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх зэрэг зүйлс нь ургийн сонсголын хөгжилд ихээр нөлөөлдөг юм байна.

АНУ-ын Сонсголын үнэлгээ менежментийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар сонсголын бэрхшээлтэй нэг хүүхдийг эрт оношилж эмчилснээр тусгай сургууль, үйлчилгээ гэх мэт зүйлсээс гарах 400 мянган ам.долларыг хэмнэдэг гэсэн тооцоолол байдаг.

Шинэхэн эцэг эхчүүдэд гэж зөвлөхөд төрсний дараа эмнэлгээс гарахаас өмнө эмч, сувилагч хүүхдийн тань сонсголыг шалгахгүй бол та заавал шалгуулахыг хүсээрэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх