Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/9080342a78063eed5f7523561b71ee2a9eb4caa2.jpg

УОК-оос Эрээнд байгаа Монгол улсын 50 иргэнийг хил нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Эдгээр иргэн 3 дугаар сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргасан бөгөөд 4 дүгээр сарын 10-нд Өвөрмонголын өөртөө засах орны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргалаа. Нийт 50 иргэнээс 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 7,888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Үүнтэй холбоотой бид эрсдлээ тооцож байна. Ямар тохиолдолд татан авах вэ гэхээр улс орны аюулгүй байдал, эрүүл ахуйн орчноо нэгдүгээрт бодно. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс хэр сайжирч байна, тэрийг бэлдэж байж хуваарь гаргана. Иргэдээ бид орхихгүй. Боломжоороо, чадлаараа, нислэг хийдэг цэгүүдээсээ авах бодлого барина. Тодорхой хугацааг өнөөдөр хэлэх боломжгүй" гэлээ. 

Мөн Монгол Улсын 9 иргэн гадаад улсад COVID 19 халдвар авч эмчилгээ хийлгэж байна. Тухайн улс дахь ЭСЯ-аараа дамжуулан иргэдийнхээ мэдээллийг авч байна гэж Гадаад харилцааны сайд мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх