Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bataavfajf.png

Улсын онцгой комиссийн хуралдаанаар сургууль цэцэрлэгийн хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан байна. 

БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн хөл хориотой холбоотой асуудлыг өнөөдрийн УОК-ийн хурлаар хэлэлцлээ. Хичээл сургалтын үйл ажиллагааг 9-р сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Харин теле хичээл 6-р сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хэд хэдэн зохицуулалтыг хийхээр боллоо. Тухайлбал... 

- нэг ч хүүхэд улирахгүй. Улсын болон анги дэвших шалгалтын дүнг сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцох шийдвэр гаргасан

- Хаврын элсэлт буюу нэгдүгээр анги, цэцэрлэгийн элсэлтийг 8-р сарын 2-р хагаст зохион байгуулах 

- ЭЕГ-ийг одоогийн байдлаар 7-р сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулаад 8-9 өдрүүдэд их дээд сургуулиуд цахимаар хуваарь сонголтоо хийнэ. Мөн Монгол хэл бичгийн шалгалтыг авахгүй өнжихөөр тусгалаа. 

- Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдэд улаан шугам тавихгүй. Сурагчид мэргэжлийн сургуульд элсэх болох аравдугаар ангидаа дэвшин орон шийдвэрийг өөрөө гаргана. 

Харин төгсөх ангийн хүүхдүүдийг цөөн тоогоор танхимаар давтлага өгөх асуудлыг судалж байгаа бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан 5 эсвэл 6 дугаар сард дахин хэлэлцэнэ. Сургалтын төвүүдийн зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгдөг тул сургалтын төвүүдийн үйл ажиллагааг цөөн хүнтэйгээр ажиллуулах асуудлыг тус яам хариуцна. Төлбөртэй сургуулиудын асуудлыг сургууль эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтран шийдвэрлэх боломж бий"

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх