Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/____31258_650x410.jpg

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо хоёр сая давж, халдварын тохиолдлын тоо 11 хоногийн дотор хоёр дахин нэмэгдлээ. Даваа гаргийн оройны байдлаар “COVID-19” халдвар дэлхийн хэмжээнд 2019320 хүнд халдварлаж, 119483 хүн нас барлаа гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулиас мэдээллээ. 

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо энэ сарын 2-нд нэг саяд хүрч, нас баралт 50 мянга давсан юм.

Шинэ коронавирусний халдвар БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сард анх дэгдсэнээсээ хойш дэлхийн бараг бүх улс оронд тархаж, халдварыг хязгаарлахын тулд тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд олон сая хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд байна. АНУ-д халдварын хамгийн олон буюу 577 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 23500 хүн нас баржээ. Тус улсын араас Испани /170 мянга/, Итали /159 мянга/, Франц /137 мянга/, Герман /128 мянга/ жагсаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх