Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3255-1024x768.jpg

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Тодруулбал, ЖДҮХС-аас зээл авсан, шалгагдаж байгаа, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийлсэн байна. ЖДҮХС-гийн зээлд холбогдсон МАН-ын гишүүд дотроос УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Мөн Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд нарыг яллагдагчаар татагдсан гэдгийг мэдэгдсэн юм.

Тэднээс гадна МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүн ЖДҮХС-аас зээл авсан нь нотлогдсон билээ. Мөн сонгуулийг хойшлуулахгүй бөгөөд сонгуулийг явуулахдаа аюулгүй байдлыг хангах, зохих үйл ажиллагааг Засгийн газраас зохион байгуулахаар тохирсон байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх