Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e4ba62_exercise_x974.jpg

Хүн долоо хоногт 2.5-аас багагүй цаг биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь мэдрэл муудах эрсдэлийг бууруулдаг болохыг Бостоны их сургуулийн судлаачид илрүүлжээ. Тэд судалгаагаандаа акселерометр буюу хурдасгалыг хэмжих хэрэгсэл болон тархины дүрс оношилгооны аппаратыг ашигласан бөгөөд ингэсэнээр судалгааны үр дүнг илүү нарийвчлалтай мэдэж чадсан байна. 

Тус судалгааны ажлыг гурван жилийн турш явуулсан бөгөөл судалгаанд нийт 2354 хүн (1099 эрэгтэй, 1276 эмэгтэй) оролцжээ. 

Эцэст нь Бостоны их сургуулийн судлаачид тусгайлан спортоор хичээллэх эсвэл энгийн алхалт хийх нь тархины хөгшрөлтийг удаашруулдаг бөгөөд биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн мэдрэл муудах магадлал бага байдаг учраас өөрсдийн биеийн байдалд тохируулан аль болох идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж байхыг зөвөлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: BBC.COM

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх