Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedzagdaaa.jpg

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.

Тодруулбал, Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Г.Загдаад өнөөдрөөс /2020-04-13-ны/ өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.

Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Таалагдахгүй байна

11
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зрчин

[202.126.89.84]

2020-04-13 18:43:47

Дааганаас унаад үхдэггүй Даргавараасаа болж үхдэг гэж. Баяраа өөрөө л унасан ш дээ