Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/93390146_2599348173724788_6876498960249257984_o.jpg

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл хуралдсан байна. Хуралдаанаар сонгульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журамтай холбогдуулж, ШИНЭ эвсэлд нэгдсэн намуудын дарга нар байр сууриа илэрхийлжээ. ШИНЭ эвслээс УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд тавьж байгаа шалгуурын тухайд... 

- Нэгдүгээрт, мөнгөтэй биш мэдлэгтэй, туршлагатай хүн байх нь илүү чухал.

- Хоёрдугаарт, эх оронч, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх нь чухал

- Гуравдугаарт, орон нутагтаа танигдсан, нэр хүндтэй, иргэдийнхээ санал, дэмжлэг, гарын үсгийг нь цуглуулсан хүнийг ШИНЭ эвслээс дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Энэ тухай ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан “ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн жагсаалтыг бид иргэдээсээ асууна. Тухайн орон нутгийн иргэдийн 10 хувь нь энэ этгээдийг ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй ээ гээд гарын үсгээ цуглуулж ирэх юм бол ШИНЭ эвсэл нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргах болно. ШИНЭ эвслээс авлигач, оффшорчдын хүүхдүүд аль эсвэл төрөөс төрсөн тэрбумтнуудын үе залгамжлагч нар, тэрбумтангуудыг нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдлээ.

ШИНЭ намын дэд дарга Ц.Гантулга “Сүүлийн 14 хоногийн хугацаанд миний бие Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн олон сумаар орж иргэдийнхээ саналыг сонсож явлаа. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон, жилдээ ганц авдаг ноолуур бодит байдал дээр 30, 40-хөн мянган төгрөгний л үнэтэй байна. ЗГ, ХХААХҮЯ-наас зүүн гурван аймагт 105 мянга, бусад аймагт 75, 85 мянган төгрөгийн лимит тавьчихсан. Салбарын сайд нь Сүхбаатар аймгаас, Ерөнхий сайд нь хэнтий аймгаас нэр дэвших болохоор эдгээр аймгийнх үнэтэй, бусад нь үнэгүй байж болохгүй. Ард түмнээ ингэж ялгаварлаж болохгүй” гэлээ.

ШИНЭ эвслийн УЗ-ийн гишүүн, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Ноолуурын үнийг ялгавартай тогтоосон нь эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн хүний шийдвэр биш, цэвэр улс төрийн карьер хөөсөн хүний хариуцлагагүй шийдвэр юм. Үндэсний хөгжлийн газар, Сангийн яамыг толгойлж байсан, энэ улсын хөрөнгө мөнгийг олон жил хуваарилж байсан хүн ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, ард түмнээ нутаг усаар нь ялгаварлаж байгаад туйлын харуусаж байна. Хоёрдугаарт, Үндэсний эрх ашигт хортой мэдэгдэл хийсэн. Ноолуураа битгий зараарай. Дотоодын хэдэн үйлдвэр өндөр үнээр аваад мөнгө нь барагддаг. Тэхээр та нар хадгалж байгаад Хятадуудыг ирэхээр өгөөрэй гэж телевизээр зарласан. Энэ бол үндэсний эрх ашгийн эсрэг мэдэгдэл” хэмээн буруушаалаа.

Тус зөвлөлийн хурлаар мөн эрх нь зөрчигдөөд буй Уртцагааны түрээслэгчдийг хүлээн авч, байр суурь, саналыг нь сонссон юм. Тэдгээр иргэдийг ажлын байраар хангаж, зөрчигдсөн эрхийг нь хангах талаар Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлэхээр шийвэрлэснээ эвслийн дарга Ж.Батзандан мэдэгдсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх