Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tsedenbal.jpg

Төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны амьдралаас сэдэвлэсэн "ТҮҮХ МАРТАХГҮЙ" МУСК олон нийтэд хүрэхэд бэлэн болжээ. 

COVID 19 цар тахлын улмаас кино театрууд ажиллахгүй байгаа учраас кино 2020 оны 04-р сарын 21-ээс Univision, Look TV, DDISH TV -ийн видео санд байрших юм байна. 

Ю.Цэдэнбал агсны бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул-Эрдэнэ, идэр насны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар бүтээсэн.

Харин Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн залуу насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба,  ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээжээ. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээв.

Киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажилласан бол киноны уран сайхны зөвлөхөөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат, түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажилласан.

 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх