Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedэргүүл.jpg

Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа шинэ төрлийн коронавирусний тархалтын улмаас дэлхийн хэмжээнд халдвар авсан 1.8 сая, нас барсан 114.2 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Тиймээс манай оронд тус халдвар тархахаас сэргийлж иргэдийг амны хаалт зүүж, олноор цугларахгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулсан. Гэвч иргэд хэт назгайрлын шинжтэйгээр гадуур явахдаа амны хаалт зүүхгүй болон олноор цугларч байгаа нь халдвар манай оронд тархах эррсдлийг нэмэгдүүлж байгаа юм. 

Тиймээс Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 71 байгууллагын 6700 гаруй төрийн албан хаагч явган эргүүл хийж иргэдэд амны хаалтаа зүүхийг сануулж, сэрэмжлүүлэг мэдээ хүргэсэн. 

Хэдийгээр нэг үеэ бодвол амны хаалт хэрэглэж байгаа иргэд олширсон боловч надаас хол гэсэн бодолтой мэр сэр хүмүүс байгаа юм. Түүнчлэн хэрэглэсэн амны хаалтаа ил задгай хаях асуудал байсаар байна.  

Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагаар ажилуулахаар болж тэднийг цахим сургалтанд хамруулж эхэлжээ.

Хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулсанаар тэр бүр алба хаагчдын хүрч хяналт тавьж чаддаггүй газарт төрийн хяналт очих боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн тэд олон нийтийн газар нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавьж улмаар журам зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэн торгууль тавих бүрэн эрхтэй болж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг ббөгөөд тэд Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх үүрэгтэй.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх