Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledbaatarhbb.png

Ардчилсан намаас тустаа гарч нам байгуулсан улс төрчдөд хандан 2020 оны сонгуульд нэгдэн өрсөлдөх саналыг хүргүүлж байна. Мөн  улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох гэх саналыг хүргүүллээ. Энэ талаарх мэдээллийг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өгсөн бөгөөд ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй гэж мэдээллээ. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: "1996 онд Ардчилсан нам анх удаа МАХН-ыг ялж, төрийн эрх барьж байсан түүхтэй. 2000 онд Ардчилалын төлөөх намууд 5 салж сонгуульд ороод ялагдаж байсан. Тиймээс Ардчиллын үйл хэргийг улам бэхжүүлэх үйлст хүчин зүтгэсэн хүмүүс, намаас тусдаа гарч өөр нам байгуулсан улс төрийн лидерүүдэд 2020 оны сонгуульд хамтран оролцох санал хүргүүлж байна. Хамтран оролцоно гэдэг бол эвсэл байгуулах бус Ардчилсан намын нэр дээрээс дэвшиж, хүчээ нэгтгэж оролцохыг хэлж байгаа юм. 2016 оноос хойш хяналтгүй болоод байгаа энэ эрх баригчдын увайгүй үйлдлийг таслан зогсоох ёстой гэж үзээд энэхүү шийдвэрийг гаргалаа. 2020 оны сонгуульд Ардчилсан нам эв нэгдлийг эрхэмлэж, ардчилалын тугийг түгээн дэлгэрүүлэх уриатайгаар оролцох болсноо зарлаж байна. Энэ шийдвэрийг 4-р сарын 9-нд болсон ҮБХ-оос гаргасан" гэлээ. 

ҮАГ-ааас дүүрэг буюу тойргуудад нэг нэр дэвшигчийн гарах зардлын дээд хэмжээг гаргасан. Одоогоор намууд ямар зардлаар хэрхэн сонгуульд орох гэж байгаагаа маш ихээр нууцалж байгаа. Тиймээс  улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох гэх саналыг хүргүүлж байгаагаа дуугалаа.

- АН-д 100 сая төгрөг төлсөн гэгдэх хүмүүсийн жагсаалтыг олон нийтэд дэлгэсэн. МАН-ыг 60 тэрбумын хэрэгт буруутгаж байгаа ч АН өөрөө 180 гаруй хүнээс 100 сая төгрөг авсан байна. Энэ мөнгийг юунд зарцуулах вэ? 

Тэр 180 хүнээс төлбөр авсан гэгдэх жагсаалт бол худлаа жагсаалт байна гэдгийг мэдэгдээд зарим хүмүүс хулуь хяналтын байгууллагад хандаад эхэлсэн юм. ҮБХ-ны хуралдаанаар хоёр дах шатны нууцын гэрээ гэдэг зүйлийг батлаагүй. тйим зүйл байхгүй. Улс төрийн намын тухай хуульд намууд өөрийн дүрмийн дагуу татварын авдаг. Энэ татварыг сонгуульд бэлтгэл ажил хийх үүднээс татварыг тогтоосон. Энэ бол сонгуульд зарцуулах бэлтгэл ажлын намын татвар. 

- АН ледирүүдийгээ буцааж уриалж байна. Энэ нь АН хуучин хүмүүстэйгээ ойлголцож эхэлсэн гэсэн үг үү? 

Өмнө нь намд ажиллаж байсан хүмүүстэйгээ хамтарч эрх баригчдын хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд хамтдаа ажиллая гэж байгаа юм. Намтай холбоотой гомдол санал байдаг бол тэрийгээ хамтраад шийдвэрлье гэж байгаа юм. 

 

 

Таалагдахгүй байна

4
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.179.24.108]

2020-04-13 17:01:54

АН ямар ялалт яриад байгаан, төр барьж байхдаа танай намын удирдлагууд төсвийн мөнгө, ард түмний хүртэх байгалийн баялагийг байнга дээрэмдэж хулгайлж байснаа ялалт гээд, хулгай дээрмийг зогсооныг ялагдал гээд байгаа юмуу, та нар хэн болоод ялалт ялагдал яриад байгаан, ичээч. Тавантолгой, Эрдэнэтийн дээрмийг зогсоосон чин ялагдал болсон гэж уйлж бахиран гүйгээд ичээ. АНынхаар бол хулгай хийлгэх бол ялалт, хулгайг нь зогсоовол ялагдал, өөр юу ч бодож сэтгэж мэддэггүй дээрэмчид

зочин

[43.242.242.6]

2020-04-13 16:02:13

ямар өндөр татвартай нам бэ бүх гишүүд төлөх үү нөгөө эрдэнэ туваан дарга нар арай өөрөөр яриад бсан даа биднийг тэнэг мртамхай гэж бодоод бх шиг энэ бас нас арай залуу ч адилхан дүлзэн бна даа