Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/200410070338-01-yoweri-museveni-covid-workout-0409-exlarge-169.jpg

Цар тахлын үед гадагшаа гаралгүй гэртээ дасгал хийхийг Африк тивийн Уганда улсын ерөнхийлөгч өөрийн иргэдэд уриалжээ. 

75 настай Ёвери Мусевени албан тасалгаанын өрөөн дотроо хэсэг гүйж биеэ халаасны дараа гар дээрээ 30 удаа суниаж байгаа нь видео бичлэгт үлджээ. 

“Өвчин зовлонгүй үед гадаа дасгал хийх нь мэдээж сайн. Гэхдээ хөл хорионы үед гэртээ хийх шаардлагатай” гэж Мусевени зөвлөжээ.

Уганда улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн 54 халдвар бүртгэгдсэнээс 4 хүн эдгэрч, 50 хүн эмчлэгдэж, нэг ч өвчтөн нас бараагүй байгаа.

Гэсэн хэдий ч тус улсад хорио цээрийн дэглэм зарлаж, ихэнх бизнесийн үйл ажиллагааг зогсоон, шилжилт хөдөлгөөнийг хориглосин нь Африк тивдээ хамгийн хатуу арга хэмжээ болжээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх