Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/vqG5vQ9nHN.png

Коронавирусийн улмаас нээлтийн өдрөө хойшлуулаад байсан “Аниргүй орчин II” кино 2020 оны 9-р сард нээлтээ хийхээр болжээ.

Америкийн “Холливуд Репортер” сайт 4-р сарын 2-ны өдөр коронавирусийн эрчимтэй тархалтаас болж кинотеатруудын үйл ажиллагаа зогссоны улмаас нээлтийн өдрөө хойшлуулаад байсан “Аниргүй орчин II” кино 2020 оны 9-р сарын 4-ний өдөр олны хүртээл болохоор болжээ гэж нийтэлсэн байна. 

Коронавирусийн дэгдэлт дэлхий даяар тархаж байгаагийн улмаас кинотеатруудын үйл ажиллагаа зогссон байдал урт хугацааны турш үргэлжлэх магадлалтай байгаа тул киноны нээлтийн өдрийг сүүлийн хагаст хийхээр зохицуулсан бололтой.

“Аниргүй орчин II” кинонд үл мэдэгдэх мангасын дайралтаас арай хийн амьд үлдсэн нэгэн гэр бүл цаашид амьдрахын тулд тэмцдэг тухай өгүүлдэг. Жүжигчин Эмили Блант, Киллиан Мерфи, Ноа Жуп нар тус кинонд тогложээ.   

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх