Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/resize_1333943946.jpg

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв таалал төгсжээ.

Тэрээр 1935 онд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) суманд төрсөн. 1942-1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 -1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 -1956 онд УБДС, 1964-1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэжээ.

Уулын үер, Нүүдэл суудал, Оройгүй сүм роман, Сайн байцгаана уу, хүүхдүүдээ шүлгүүд, Хорвоотой танилцсан түүх, Нууц биш нууц, Нөхөд зэрэг тууж, Зэрэг нэмэхийн өмнө, Говь хянганд тулалдсан нь зэрэг киноны зохиолыг бичсэн агуу ухаантан юм.

Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил ажиллахдаа зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар их зүйлийг хийж гүйцэтгэжээ.

Түүний зохиол бүтээлүүд нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.51]

2020-04-13 16:31:17

Ум ма ни бад мэ хум.