Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Full-moon-dates-times-a225691906.jpg

Сар байхгүй байсан бол яах байсан бэ гэж бодож үзсэн үү? Энэ асуултын талаар товч тайлбарлъя. Сар байхгүй болвол эх дэлхийд сайн гэхээсээ илүүтэй муу зүйлүүд их тохиолдох болно. 

- Хамгийн энгийн жишээ гэвэл шөнийн тэнгэр гүн харанхуй байх байлаа. Өөрөөр хэлбэл бид шөнийн тэнгэрт түгэх түм буман оддоос нэгийг ч олж харж чадахааргүй болно. 

- Саргүй дэлхий дээр далайн давлагаа одоогийнх шиг байхгүй. Давлагаан дээр тавцангаар гулгах ч боломжгүй. Нар хэдийгээр татах хүчээрээ багахан хэмжээний давлагаа үүсгэх хэдий ч далай гэдэг асар уудам, цэлийсэн ус байх байлаа.

- Сарны татах хүчээс хамаарч Дэлхийн эргэлт удааширдаг. Тиймээс саргүй бол дэлхийн эргэлт хурдсана.

- Сар хэрвээ байхгүй байсан бол дэлхийн тэнхлэг одоогийнх шиг байхгүй. Магадгүй бидний төсөөлж ч мэдэхгүй эрс тэс уур амьсгал энд байх байсан биз. Сарны ачаар манай дэлхийн тэнхлэг 23,5 градусын өнцгөөр хазайжээ. Үүний ачаар дөрвөн улирал ээлжилж, хойд, өмнөд туйл оршин буй. Сар үгүй болвол туйлын мөсний хайлах хурд нэмэгдэж цөлжилт газар авснээр дэлхийн зарим газарт хүн амьтан амьдрах арга болно. Ингээд маш олон төрөл зүйлийн ан амьтан, ургамал үгүй болно. 

- Хэрэв сар байхгүй болбол дэлхийгээс авдаг байсан эрчим хүчний хэрэгцээг ахиж ашиглах шаардлагагүй болж дэлхий илүү хурдан эргэх юм. Энэ нь цаашлаад бидний олон зуун жил үзэж байгаа хар салхийг илүү аймшигтай болгоно гэсэн үг юм. 

-  Сар байхгүй байсан бол дэлхийн нэг хоног 6-12 цагийн хугацаатай байх байв. Үүний улмаас нэг жил 1000 гаруй өдөртэй болох бөгөөд сарны татах хүч манай дэлхийн тэнхлэгээрээ эргэх хурдыг сааруулж байдаг аж.

- Саргүйгээс болж үүсэх тэр олон байгалийн гамшиг нь мэдээж тариалан тарих боломжийг хурдацтайгаар багасгах болно. Тариалан байхгүй бол хүмүүсийн өлсгөлөн улам нэмэгдэх нь мэдээж. Үүнээс болж дэлхийд улам ширүүн "дайн" үүсэх боломжтой юм.

- Нарны туяаг хэдэн арван жилдээ нэг удаа таглаж өгдөг зүйл маань байхгүй болчихвол бид нар хиртэлтийг ахиж хэзээ ч харахгүй гэсэн үг.

- Эдгээр сөрөг нөлөөллөөс амгийн гол нь эрдэмтдийн тооцож үзсэнээр хэрвээ дэлхий саргүй байсан бол энд амьдрал үүсэх магадлал тун бага байх байлаа. Тэгэхээр би энийг бичиж, та үүнийг унших магадлал мөн л тун бага байх байжээ.

Таалагдахгүй байна

7
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.20.152.50]

2020-04-14 10:54:55

Мөн ч их алдаатай бичх юм даа...МОНГОЛ ХЭЛ ЭЭ, МОНГОЛ ХЭЛ БИЧИГ ЭЭ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА .. бичигч минь ...

зочин

[103.229.122.147]

2020-04-12 16:00:36

Сарны гэрэлд аүү унт. Энерги сордог гэдэгсэн. Хэрэггүй юм гэж байхгүй юм аа даа. Өвчин ч бас учиртай бололтой. Байгалиа хамгаалж тэнцвэржүүлдэг айна Дэлхий гэнтийн өвчинд 500 сая хүнээ хоромхон зуур алдаж байхад байгаль сэргэж эхэлжээ.