Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/News13021215.jpg

2020 оны УИХ-ын ээлжит  сонгуульд оролцохоор  15 нам, дөрвөн эвсэл  мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газар/ҮАГ/-т хүргүүлснээс долоо нь хуульд нийцсэн. 

Хуулийн шаардлага хангаагүй  МАН, АН, МАХН гэсэн парламентад суудалтай хүчнүүдийн мөрийн хөтөлбөр нь  биелэгдэх боломжгүй, амлалтын шинжтэй заалтууд  орсныг ҮАГ-гаас тодотгосон. Нам, эвслүүд тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө засах ёстой бөгөөд энэ хугацаа өнөөдөр  дуусч байна. Хэрэв мөрийн хөтөлбөрийн алдаагаа хууль  нийцүүлэн оруулж ирэхгүй бол дахин хуулийн шаардлага хангаагүй гэдэг дүгнэлт гаргах юм байна.

Ингэснээр намуудын СЕХ-д бүрдүүлж өгөх материалд мөрийн хөтөлбөр нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт хүргүүлснээр СЕХ бүртгэхгүй байх эрсдэл үүсэх юм. Өөрөөр хэлбэл мөринй хөтөлбөрөө засаагүй нам эвсэл сонгуульд өрсөлдөх эрхээ алдаж мэдэх юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх