Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e9166dd1b281.jpeg

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Солонгосын боксыг дэмжих сан /Korea Boxing Promotion foundation/-гийн Ерөнхий захирал Жу Ёунг Ким нар БНСУ-ын Сөүл хотноо 2020 оны дөрөвдүгээр сарын 09-нд хоёр талын хамтын ажилгааны гэрээ байгуулсан байна.

Энэхүү гэрээ эхний удаа 2 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд гэрээнд МБХ нь тус сантай боксын спортыг дэмжин хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллах олон санал тусгагджээ. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулахад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МБХ-ны Тэргүүн Дэд ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууган болон холбооны зарим гишүүд байлцжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх