Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e901ff9ae416.jpeg

Цахим худалдаа эрхлэгч “Amazon” компани ажилтнуудаа халдвараас хамгаалах зорилгоор коронавирусний шинжилгээ хийх лаборатори байгуулж эхэлжээ.

“Бид лабораторидоо зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг угсарч эхэлсэн бөгөөд удахгүй манай компанийн тэргүүн эгнээнд ажилладаг ажилтнуудад коронавирусний шинжилгээ хийж эхэлнэ хэмээн найдаж байна”  гэж “Amazon”-ы албан ёсны блогт нийтлэгдсэн мэдээлэлд дурдсан байна.

Тус компани өвчний шинж тэмдэг илрээгүй ажилтнууддаа тогтмол шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа учраас ийнхүү лаборатори байгуулж эхэлжээ. Гэхдээ  лаборатори хэзээ ашиглалтанд орох талаар мэдээлэл байхгүй байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ.МН

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх