Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/200224125356-01-coronavirus-0224-seoul-super-tease.jpg

“COVID-19” халдвар нь бүрэн эдгэрсэн 91 хүний шинжилгээний хариу дахин "эерэг" буюу халдвартай гарсан гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. 

Тусгаарлалтаас гараад удаагүй байгаа хүмүүсийн шинжилгээний хариу дахин эерэг гарсан явдлыг ахин халдвар авсан гэж үзэхээс илүүтэйгээр вирус дахин идэвхжсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Вирус болон халдварт өвчин судлаачдын мэдээлснээр, биеийн зарим эсэд үлдсэн коронавирус дахин идэвхжиж, амьсгалын замын эрхтнүүдэд нөлөөлсөн байж болзошгүй байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жён Юн Кён: Дахин илэрсэн тохиолдлуудаас вирусний шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд “COVID-19”-ийг оношлоход ашиглаж байгаа арчдасын шинжилгээнээс ялгаатай тул хариу нь хоёр долоо хоногийн дараа гарах төлөвтэй байгаа" гэж мэдээллээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх