Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledzandan shatra.png

УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад холбогдох албаныхан COVID 19 цар тахлын үед эрүүл мэнд, ард түмний орлогыг хамгаалах санхүүгийн хамгаалах эдийн засгийн хариу арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулж байна. 

Засгийн газраас 5 их наяд төгрөгийн эдийн засгийн хариу арга хэмжээг авахаар бол хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ хуулийг эцэслэн баталсан. Мөн цар тахлын үед УИХ цахимаар хуралдах Дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад байна. 

Засгийн газраас хэрэгжүүлэх болсон 7 арга хэмжээ дээр нэмэлтээр 11 арга хэмжээ авахаар ажиллаж байна. 

1-рт... Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефьт импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа. 

2-рт... Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ

3-рт...Ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг 3 сараар хойшлуулсан байв. Энэ шийдвэрийг дахин 3 сараар сунгах  шийдвэр гаргажээ. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны  зах зээлд одоогоор зөвхөн МИК үйл ажилагаа явуулж байгаа юм. Цаашид энэ салбарт бусад ААН-үүд ч үйл ажиллагаа явуулах үүдийг нээх зохицуулалт хийх үүргийг Санхүүгийн зохицуулах хорооонд өгсөн. Орон сууцны зээлийн эргэн төлөлтийг хойшуулах талаар Монгол банк болон бусад албаныханд үүрэг болголоо. Нэн тэргүүнд эмч, сувилагч болон цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа иргэдийг энэ хөнгөлөлтөд хамруулахаар ажиллаж байна. 

4-рт... ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх. 500 сая төгрөгт батлан даалт гаргадаг байсан бол одоо 300 сая төгрөгт батлан даалт гаргана. 

5-рт... Алт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр дэлхийн зах зээл дээр ганцхан тогтвортой арилжигдаж байгаа валютын худалдааг нэмэгдүүлж, дотоодын валютын санг нэмэгдүүлэх

6-рт... Татан буугдсан банканд байгаа эд хөрөнгө болон бусад зүйлсийг улсын орлогод авч, ЭМД-ийн сангийн алдагдлыг нөхөх чиглэлд ажиллах ажлын хэсэг байгууллаа. Тухайлбал 2 сувилалын газрыг хурааж аваад байгаа бөгөөд үүнийг цар тахлын үед ашиглахаар төлөвлөж байна. 

7-рт...   Харилцах дансны хүүг бууруулна, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмнэ. 

9-рт... мөнгө хүүлэлтийг хязгаарлах тогтолцоог бий болгох хуулийн төслийг өргөн мэдүүлж батална. Ингэснээр ББСБ, ломбарьд зэргийн хүүгийн дарамад өртсөн иргэдийн эрхийг хамгаалах боломж бий болно. Үүнийг хийхдээ зах зээлийн зарчимд тулгуурлах бөгөөд ААН-үүдийн эрх ашгийг хөндөхгүй байхаар зохицуулан. 

10-рт...  Цахим шилжилтийг харилцаа холбооны салбарын оператор компаниудтай хамтран хэрэгжүүлнэ. Төрийн олон үйлчилгээг автоматжуулах, цахимд шилжүүлэхийг үүрэг болгосон. Боловсролын салбарт жишээ нь оюутнуудад зориулсан, үнэ төлбөргүй портал нээх, теле хичээл үзэхэд нь датаг үнэгүй болгох гэх мэт олон ажлыг энэ салбарынхан хийж байна. Эрсдэлтэй бүс нутгийг тогтоох, хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдааг эхлүүлэх ажлууд хийнэ.   

11-рт... Эдгээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан Коронавирусийн акт буюу цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулан санал авахаар Засгийн газарт хүргүүлж байна. 

Энэ хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлж байна. Нөгөө талд төрийн байгууллагын эрх хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулах зорилготой хууль юм. Энэ хуулийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Маск зүүхээс эхлээд эрүүл ахуйн нөхцөл, төсөв санхүүгийн боломжуудын нээж өгч байгаа. Энэ хуульд сар болгон УИХ хяналт, үнэлгээ хийнэ. Хяналтын хэлэлцүүлэг хийнэ. Зургаан сар тутамд хяналтын хэлэлцүүлэг хийж, цар тахал буурсан гэж үзвэл хэрэгжүүлэх шаардлагагүй болно. Энэ хууль нэг жилийн хугацаатай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх