Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledlouynerdene.png

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт, хариулт үргэлжилж байна.

 УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Төрийн бодлогын залгамж чанар гэдэг маш чухал ач холбогдолтой. Төлөвлөгөөг боловсруулахдаа ямар тооцоо судалгаа хийсэн бэ?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 30 жилийг дүгнэхийн тулд бид олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай олон удаа уулзалт хийсэн. ЖАЙКА зэрэг байгууллагад засгийн газрын зүгээс талархал илэрхийлэх нь зүйтэй. Өнгөрсөн 30 жилд засаглал тогтворгүй байсан хэрээр төрийн бодлого тогтворжоогүй. Эдийн засаг ч тогтворжиж чадаагүй. Эндээс эдийн засгийг хоёр дахин тэлэх нь зөв гэж үзсэн. Хоёрдугаарт, импортлогчоос экспортлогч болох томоохон зорилт дэвшүүлсэн. Хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх вэ зэрэг асуудлыг анхаарсан.

Сангийн яамны Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга н.Батхүрэл: Санхүүгийн тооцооллыг өнгөрсөн 30 жилийн хугацаанд МонгоЛ Улсын эдийн засаг нийгмийн хөгжил ямар төлөв байдалтай явж ирэв гэдэг дээр үзсэн. Эдийн засгийн өсөлт 6-7 хувьай байсан. 2009, 2016 оны хямралтай үед эдийн засгийн өсөлт боломжит хэмжээнээс нэлээн доогуур байсан. Ирэх 30 жилийн хөгжилд эдийн засгийн өсөлтийг потенциал түвшингээс дээгүүр байхаар авч үзэх бололцоо байгаа. ХҮний хөгжлийн индекцийн хамгийн сүүлийн тайлангаар, манайх 0,0714 гэсэн үзүүлэлт гарсан.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Өмнөх парламентын баримт бичгээ дараагийн парламент нь үгүйсгэх вий. Бодлогын томоохон баримт бичгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хууль санаачлагчаас гурван зүйлийг тодруулъя. Нэгд, хүн амын амьжиргааны түвшний асуудал байна. Коронавируситэй холбоотойгоор би ядуурлын түвшин нэмэгдэнэ гэж бодож байна. Ажилгүйдлийг бууруулахын тулд хичнээн ажлын байр бий болгох вэ? Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлт буурсан. Монголд ажиллах хүч их байна. Хоёрдугаарт, нийслэлийн төвлөрлийг хэрхэн сааруулахаар тусгасан бэ? Гуравдугаарт, Монгол Улсын гадаргуугийн усыг ашиглах асуудлыг хэрхэн тусгаж оруулав?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах явцад Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирсэн нь чухал байлаа. Хөгжлийн бодлогыг хуульчилна. Монгол Улсын хөгжлийн бодлого 567 саланги байна. Түүнийг нэг ном дээр төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэхүйц газар хаана байхыг бид бас хэлэлцсэн.

Ажлын хэсэг Н.Дорж: Энэ том төслийн эцсийн үр дүн бол хүн амын амьдрал, амьжиргааны түвшин дээшлэх. Монголд хүн амын 1/3 нь ядуу байна. Яагаад ядуу, ажлын байр бага байна гээд эдийн засгийг судлаад үзэхээр Монголын эдийн засаг хуримтлалгүй. Бид ажлын байрыг бий болгохын тулд хуримтлалтай болгох ёстой. Өр зээлээ нэн даруй дарах ёстой. Хүний хөгжлийн асуудал хамгийн гол нь. Эдийн засгийн өсөлт 5-6 хувь байна. Мэдээж хөрөнгө оруулалтын хүчээр урагш ахих ёстой. Энэ үүднээс тооцоод үзвэл нийт 700 миллиард ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: "Алсын хараа 2050"-д үнэт баялаг ус гэж тусгайлан орсон. Усны газар байгуулж, Засгийн газраар баталсан.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 2050 он гэхэд бид ядуурлаа бүрэн арилгаж чадах уу? Ирээдүйд хөгжлийн гол чиглэл ямар байхаар төлөвлөгдсөн бэ? Нийгмийн баялаг бүтээгч аж ахуйн нэгж, компаниуд, ажлын байр бий болгогчдоо хэрхэн дэмжих вэ?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засагтай холбоотой тусгайлсан нэг бүлэг бий. Уул уурхайгаас хэт хамааралтай, алт зэс гэсэн хэдэн түүхий эдээс хамааралтайгаар дэлхийн зах зээл дээр үнэ ханш нь өөрчлөгддөг байдалд яаж өөрчлөлт хийх вэ гэдэг асуудал тусгагдсан. Уул уурхай дээр томоохон реформ хийгдэж байж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэж үзсэн. Эрчим хүч, тээвэр логистикийн салбар тэргүүлэх чиглэл байна гэсэн тооцоолол гарч ирсэн. Мэдлэгжсэн, бүтээгч эдийн засаг гэсэн асуудлыг хөндөж байна. "Хү" хамтлаг шиг олон хамтлаг гарч ирвэл Монгол Улсад ихээхэн хэмжээний орлого авчрах боломжтой учраас инновацлаг, оюунлаг байдлыг дэмжье гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:  Хоёр асуулт байна. Нэгд, бүсчлэлээ яаж хуваасан юм бэ? Үндэслэлийг нь сонсмоор байна. Хоёрдугаарт, бид 30 жилийн хөгжлийг ярьж байна. Дараагийн хөгжлийн хоёр дахь суурьшлын бүсээ бодлогоор одооноос зарлаж, түүн рүү чиглэсэн бүтээн байгуулалтууд хийж эхлэх хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Бүсчлэл бизнес эдийн засгийн жам ёсны урсгалаа дагаж хийгддэг юм байна. Өмнөговьд Монгол Улсын уул уурхай, палентологийн таталцлын орон зай байна. Баруун бүс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа түүнийг цааш экспортлох боломж байна. Энэ маргаантай асуудал учраас бид хэрвээ гэж авч үзсэн. Улаанбаатар хоттой дүйцэхүйц газар бол Хархорин. Агаарын орон зай, усны нөөц, талбай гээд тэнд байна. Улаанбаатар хот 3.6 сая хүн амтай байх потенциал бий. Цааш Дархан, Эрдэнэт чиглэл рүү сунаж хөгжих боломж байна гэж үзсэн. Эрдэмтэн судлаачид цаашид УИХ-ын сонгуулийг бүсчилсэн хөгжлөөр явуулж байж амжилтад хүрнэ гэж ярьсан.

УИХ-ын гишүүн Л.Тэрбишдагва: Ирэх 30 жилд мал аж ахуй тэр дундаа малын тоо толгой 116 саяд хүрэх юм байна гэж ойлголоо. Тэгэхээр ХААХ-ийн асуудлыг алсан хараа 2050-д хэрхэн тусгав? 

Ажлын хэсэг н.Батхүрэл: Одоогийн нөхцөл байдлаар явах юм бол 2050 он гэхэд бэлчээрээс эхлүүлээд багагүй асуудал ХАА салбарт тулгамдах болно. Урт хугацааны бодлого дээр малын тоо толгойг өсгөнө гэхээсээ илүүтэй чанаржуулах, тогтвортой хөгжүүлэх буюу нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ажиллах хүчний дутагдалд орох магадлал өндөр байгааг дурьдсан байна. Шалтгаан нь боловсролын салбартаа шууд холбоотой юм. Боловсролын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ? Мөн нэг хүний төлөө бус нийтийн төлөө ажилладаг сайн засаглалыг бий болгоно гэсэн байна. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ? 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхтэй холбоотой асуудлыг судласан. их дээд сургуулийн өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал МУИС 5 жилийн дэлхийд 2300 хавьцаа жагсаж байсан бол одоо 3000 гараад явцан байна. Өөрөөр хэлбэл их сургуулийн чанар улам муудаж байна гэсэн үг. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.57.94.42]

2020-04-10 14:25:09

US HUREHGUI 3,6 SAYD

Зочин

[103.57.94.42]

2020-04-10 14:23:53

daguul hotiin tuhai yARIACHEE.YUN ULAANBAATARIIG TELEH VE.ECOLOGI N DAAHGUI SHUU DEE.UHAAN MUUTAI BNAA