Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tsoohon gishvvntei chuulgan1.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 39 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар "Алсын хараа 2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 зорилгыг тодорхойлжээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын талаар танилцуулахдаа "Нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доош түвшинд амьдарч байгаа нь өнгөрсөн 30 жилийн дүн юм. 9 бүлэг бүхий урт хугацааны хөгжлийн баримт бичгийг 1512 хүн нэг жилийн турш ажиллаж өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дүгнэж, ирээдүйн зорилтыг тодорхойлсон" гэдгийг хэллээ.

Урт хугацааны бодлогын бичиг баримтыг баталж, хэрэгжүүлснээр

- Чинээлэг дундаж давхаргыг 16.2 хувиас 80 хувьд хүргэх 

- Нэг хүнд ногдох ДНБ-ийг 4009$-оос 15000$ хүргэх, 

- Хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.74-өөс 0.9 болгох боломжтой гэж үзэж байгаа юм байна. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх