Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gyjsttttttttttttttttttttttttttttttttttttttttghsrfhhhh.jpg

Туркменистан улсын Ашгабат хотноо 2015 онд болсон Азийн Олимпийн зөвлөл /АОЗ/-ийн 34 дэх удаагийн Ерөнхий ассамблейгээс Азийн XIX наадмыг БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Азийн наадам нь анх 1951 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо АОЗ-ийн ивээл дор зохион байгуулагдсан түүхтэй бөгөөд БНХАУ нь “Бээжин, 2010 онд Гуанжоу хотноо Азийн наадмыг тус тус зохион байгуулж байсан бөгөөд Ханжоу хот нь 2022 онд зохион байгуулах БНХАУ-ын 3 дахь хот болж байна.

“Ханжоу-2022” Азийн XIX наадам ирэх 2022 оны есдүгээр сарын 10-наас 29-ний өдрүүдэд спортын 40 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд үүнд “Парис-2024” олимпийн наадмын хөтөлбөрт орсон 28 олимпийн төрлийн спорт багтжээ. Тус наадмыг Зохион байгуулах хорооноос “Ханжоу-2022” Азийн наадмын маскот буюу бэлгэдлийг олон нийтэд танилцуулах ёслолыг онлайнаар зохион байгуулав.

ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн тус хотын гурван шинж чанарыг шингээсэн уламжлал, шинэчлэлт, эрдэм мэдлэгийг бэлгэдсэн гурван ухаалаг робот байх ажээ.

“Чэн Чэн” Бээжин – Ханжоу хотуудыг холбосон их суваг хоолойг бэлгэдсэн бөгөөд ЧонЧенг гүүрийн нэрээс санаа авч өгсөн байна.

“Цун Цун” Тус робот нь Лианжү хотын археологийн олдвороор олдсон хаш чулууг бэлгэдсэн байна.

“Лианг Лианг” Ханжоу хотын баруун нууранд ургадаг Бадамлянхуа цэцгийн навчсыг бэлгэдэн нэрлэсэн ухаалаг робот.

91981794_3190168481002474_7522317339824488448_o

92135032_3190168681002454_7401560580496031744_o

92355052_3190168861002436_6038872074288627712_o

92369849_3190168561002466_1325646681022136320_o

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх