Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4WD-FULL-TIME-Chrome-4X4-Four-Wheel-Drive-Car-Styling-Emblem-3D-Badge-Sticker-Fender-Trunk.jpg_640x640q70.jpg

Тэгэхээр автомашины Full time гэж юу вэ?

Full time гэдэг байнгын 4 дугуйгаар хөтлөх систем бөгөөд ямар ч үед бүх 4 дугуй зүтгэж байдаг гэсэн үг. Гэхдээ манай жолооч нар Full time-ийг AWD /All wheel Drive/-тай андуураад байдаг талтай. Ялгаа нь гэвэл Full time хүндрүүлэгчтэй байдаг.

Ажиллагааных нь талаар хэлж өгөөч.

Full time 4WD нь зөвхөн жийп автомашинд байдаг. Энэ систем нь туулах чадварыг сайжруулахын тулд бүтээгдсэн. Энгийн горим дээрээ нийт гаргаж буй чадлыг 4 дугуйнд жигд хуваарилан дугуй тус бүрт хүчний 25% очихоор хуваарилдаг. Харин шавар намаг хэт өгсүүр замд 4 Low горимд шилжүүлэхэд моторын эргэлт хүндэрч эсрэгээрээ хүч нь нэмэгддэг.

Ажиллагааг нь яаж шалгаж мэдэж болох уу?

Хурдны хайрцгийн тос, хойд урд редукторын тосоо шалгаж бохирдсон байвал сольж байх хэрэгтэй.

Автомашины Фүүл таймын ажиллагааны явцад анхаарах зүйлс болон хэрхэн ашиглах зөвлөгөөг танд хүргэе.

 - Анзаарсан бол бидний сайн мэдэх Ланд круйзэрийн арааны хажууд 4H, 4L гэсэн тэмдэглэгээ бүхий эргүүлдэг, эсвэл дардаг товчлуур байдаг. Тэр бол фүүл таймын удрдлага юм.  4 High горим нь энгийн өдөр тутмын жолоодлогот идэвхэжсэн байдаг бөгөөд нийт гаргаж буй чадлыг 4 дугуйнд жигд хувиарлаж байдаг. Харин 4 Low горим нь оффрөүд замд зориулагдсан буюу хүндрүүлэгчийн горим юм.

- Хэрвээ хүндрүүлсэн горим буюу 4Low-д тохируулсан бол хурд хамаагүй удааширч оронд нь хүч нь төдий чинээ ихэсдэг байна.

 Фүүл таймын талаар буруу ойлголтыг засъя.

 1. 4 дугуйгаар мааждаг л бол фүүл таймтай гэх нь өрөөсгөл ойлголт. Бидний сайн мэдэх Kluger, RAV4, RX, Crown, IST, Forester зэрэг 4 дугуйгаар хөтөлдөг машинууд нь фүүл таймтай биш оол вийл драйвтай буюу бүх дугуйн хөтлөх системтэй юм шүү. Энэ систем фүүл таймаас 1 зүйл нь ондоо. Тэр нь хурдны хайрцгийн бууруулсан дамжлага буюу хүндрүүлсэн араа гэж байдаггүй.

2. Сүүлийн үед үйлдвэрлэгч нар фүүл таймын хуваарилалтыг ондоо болгож хурд авах үед урд тэнхлэг 30%, хойд тэнхлэгт 70%, тормозлох үед урд/хойд тэнхлэгт 50/50% хүчийг хуваарилах гэх мэт компьютерын зохицуулалттай болгож хөгжүүлсээр байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх