Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e968292c3767680bd1d2c2eeeec734b3.jpg

УОК-н өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хөл хориог 9 сарын 1-н хүртэл сунгах асуудлыг хэлэлцээгүй байна. Учир нь одоогоор хөл хориог 4 сарын 30-ныг хүртэл сунгасан бөгөөд зарим бэлтгэл ажил дуусаагүй учраас энэ тухай яриагүй гэнэ. 

Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Цэцэрлэг, сургууль болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй. Элсэлтийн ерөнхий шалгалт 7 сарын 2-ноос эхэлнэ. Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж байна. Их, дээд сургуулиудад сургалтын төлбөрөө бүрэн төлсөн эцэг эхчүүд гомдол гаргасан.  Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бүрэн төлсөн эцэг эхчүүд ирэх жилийн сургалтын төлбөрт шилжүүлэхээр ярьж байна. Төрөөс ирэх жилийн сургалтын төлбөрийг зохицуулна. Маргааш УИХ дээр ярина. Хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлнэ." гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх