Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledsodmon.png

Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзаж, үүрэг даалгавар өглөө. УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан. Товлон зарласны дагуу СЕХ-ноос сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. 

Ерөнхийлөгч СЕХ-ны гишүүдэд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал... болзошгүй нөхцөлийн төлөвлөгөө яаралтай боловсруулах, санал авах байруудыг нэмэгдүүлэх боломж байгаа эсэх, сонгогчдыг олноор цуглуулахгүй байх, сурталчилгаа яаж явуулах талаар УОК-ийн зөвлөмж ав, зардал, төсөв хэрхэн нэмэгдэх талаар тооцоогоо гаргах зэрэг үүрэг өгсөн байна. 

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: СЕХ ирэх долоо хоногт хурлаа хийж, болзошгүй ажлын төлөвлөгөө гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлнэ. Бээлий, гар ариутгагч, халаад, амны хаалтны хэрэгцээ гарах бөгөөд үүнтэй холбоотой нэмэлт зардал гарна. Харин сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх бүрэн эрх нь УИХ-д бий. УИХ-ын сонгуулийн түүхэнд сонгогчдын ирц хүрээгүй тохиолдол түүхэндээ байгаагүй. Хамгийн сүүлийн 2016 оны сонгуулийн ирц 70 хувьтай байсан. Сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулах асуудлыг 2012 оноос судалж байгаа. Олон улсын бусад орнууд бас судалж байгаа юм билээ. Гэхдээ энэ нь хуульчлагдсан байдаг, бусад улс оронд. Сонгуулийг товлон зарласны дараагаар онцгой нөхцөл байдал үүссэний улмаас сонгуулийг зогсоож болно гэсэн заалт байдаг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх