Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/maxresdefaultenhamaglaan.jpg

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр орлого нь 50 хувиар буурсан ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан мэдээллээ. 

Засгийн газраас санаачилсан долоон хөтөлбөрийн нэг нь 200,000 төгрөгийн урамшууллын асуудал байсан ч ямар хүмүүс авах нь тодорхойгүй байсан. Тэгвэл өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай харьцуулахад 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарахаар болсныг хэллээ. Энэхүү урамшуулалд 45,000 ААН хамаарахаар байгаа юм байна. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: "Ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 5.1 их наяд төгрөгийн өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улсын 3.2 сая иргэнээс 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг.  75 хувь нь буюу 800 мянга орчим хүний НДШ-ийг зургаан сарын хугацаатай төр хариуцна. Том тоо. 800 орчим тэрбум төгрөг зарцуулна. 200,000 төгрөгийн нэмэгдлийг хэнд өгөх вэ гэдэг тодорхой бус байсан. Өчигдөр Төсвийн байнгын хороогоор яриад шийдэл гарсан. Одоо батлах гэж буй хуульд туссанаар өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай  харьцуулахад 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарна" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх