Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledmedeeee.png

Эрүүл мэндийн яамнаас COVID 19-ийн цаг үеийн мэдээллийг хийж байна. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, 212 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж, 1.5 сая хүн халдвар авлаа. Монголд 16 хүн бүртгэгдсэнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байна. тусгаарлалтад байгаа иргэдэд эмч, эмнэлгийн ажилтан 310 хүн тусламж үзүүлж байна. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 257 зорчигч СӨҮЛ-ийн онгоцоор ирсэн. ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Жаргалант сувилалд байрлуулсан.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Замын-үүдэд 1 сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9 хүнд коронавирус илрээгүй. Өчигдөр СӨҮЛ-ээс ирсэн 88 иргэнээс вирус илрээгүй. Сүүлд батлагдсан тохиолдолыг ХӨСҮТ-д авчирч эмчилж эхэлсэн бөгөөд түүний ойрын хавьтал болох 15 иргэнийг авчирч хяналтад аваад байна. 

ХӨСҮТ-ийн албаны дарга Амбасэлмаа: Өчигдрийн батлагдсан тохиолдол нь ОХУ-аас орж ирсэн бөгөөд ирсэн газарт нь өвчлөл гарсан байсан болохоор Сэлэнгэд тусгаарласан байсан. Ерөнхийдөө бол тухайн иргэн тухайн орж ирсэн газраасаа халдвар авсан гэсэн үг. Улмаар тухайн иргэнтэй ойр хавьталд байсан буюу ОХУ-аас орж ирэхдээ машинд хамт явж байсан хүмүүсийг олж тогтоогоод шинжилгээ авсан. СӨҮЛ-ээс ирсэн иргэдийн шинжилгээн дээр ажиллаж байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх