Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ffa3efb1-3a16-4095-9b6d-4b22d2241936.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг хэлэлцэх эсэх үеэр би хэд хэдэн санал хэлсэн. Онцгой нөхцөлд бид илүү хариуцлагатай ажилламаар байна. Дээр нь өнөөдрийн нөхцөлд хөл хорио, амны хаалт болон орчны ариутгал хамгийн тэргүүнд байгаа учраас нэгдсэн мэдээлэл өгөх нь зүйтэй байна. Хоёр метрийн зайтай сууж байгаа бид амны хаалтаа зүүх юм уу үгүй юм уу. Нэгдсэн мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Хошуувчтай өдөржин суух хэцүү байгаа ч эндээс л нэгдсэн мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Зарим нь авчихсан, зарим нь хамраа гаргачихсан сууж байна. Тэгэхээр бид энэ танхимаас ойлголтыг нэгтгэж, нэг нэгэндээ сануулж, анхааруулах хэрэгтэй байна. Тиймээс сайд нь тодорхой ойлголт өгмөөр байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Улсын Онцгой комиссын шаардлагаар 5-10 метрийн зайтай суусан бид нар амны хаалтгүй байж болно. Харин гишүүд дээр очоод яриад байгаа үедээ амны хаалтаа зүү. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Амны хаалт зүүгээгүй гээд шүүмжилж магадгүй. Би вирус устгадаг зүйл зүүсэн байгаа шүү. Онцгой нөхцөлд гишүүдийн эдлэх эрх, үүрэх үүргийг чангатгах саналыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлсэн. Тиймээс бид товлосон цагт ирцээ бүртгүүлээгүй бол үг хэлэх эрхийг хаахаар тусгасан. Мөн гишүүдийн асуулт асуух хугацааг 2, үг хэлэх хугацааг 3 минут болгож багасгасан. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Чуулганыг ердийн дэгээр 4,5 дахьд хуралдаж байгаа. Онцгой нөхцөлд буюу амралтын өдрүүдэд хуралдах болвол энэ дэгийн хууль зохицуулж чадах уу. Мөн ирц 50 хувьд хүрэхгүй бол яах вэ?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Амралтын өдрүүдэд хуралдах боломж бий. Урьд нь шаардлагатай тохиолдолд хагас сайнд хуралдах заалтууд байсан. Ганц зохицуулж чадаагүй асуудал бол ирцийн асуудал. Энэ танхимд сууж байгаа 19 гишүүний 1 нь халдвар авлаа гэхэд бусад 18 тусгаарлагдах болно. Тиймээс энэ асуудлыг зохицуулах боломж нь хомс болчоод байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Онцгой үед парламент тасралтгүй ажиллаж байх ёстой. Нэг санал байна. Шаардлагатай үед чуулганы хуралдааныг зөвхөн 4,5 дахь өдөр хуралдахгүй өдөр бүр хуралдах, мөн гишүүн бүр үг хэлэх гэхээсээ илүүтэй бүлгийн дарга нар нь гишүүдийн үгийг багцлаад хэлэх боломж бий юу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Одоо мөрдөгдөж байгаа дэгийн тухай хуулийн дагуу нам, бүлгийн хуралдаанаас бусад өдрүүдэд хуралдах боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Онцгой нөхцөлд асуулт асуух 2 минут, хариулт 3 минут, тодруулга 1 минут байх бөгөөд гишүүд 3 минут үг хэлж болно. Мөн намын бүлэг, зөвлөлүүд саналаа нэгтгээд гишүүдийнхээ нэрийг дурдаад багцлаад ярьж болно.

Ингээд байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх