Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/19989028_1893557847591902_345274474_n.jpg

Монгол бөхийн сүүлийн 100 гаруй жилийн түүхэнд хамгийн олон түрүү бөхтэй аймгуудыг танилцуулж байна. 1922 онд Ардын хувьсгалын анхны ойгоор Луу гүний Вандан аварга 10 давж түрүүлснээс хойш... 

Түрүүлж байгаагүй

96 жилийн түүхэнд нийт 14 аймгийн бөхчүүд түрүүлсэн байдаг бөгөөд харин 7 аймаг ганц ч түрүү аваагүй байна. Эдгээрт: Баян-Өлгий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь болон сүүлд шинээр нэмэгдсэн 3 аймаг болох Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгууд багтдаг аж.

1 түрүү

Ховд, Баянхонгор, Өмнөговь, Сэлэнгэ гэсэн 4 аймгийн бөхчүүд тус бүр 1 удаа түрүүлж байсан байна.

1940 онд Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын арслан Ш.Ванчинхүү

1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат улсын арслан П.Аюуш

1969 онд Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат улсын арслан Г.Дэмүүл

2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын аварга Г.Эрхэмбаяр

2 түрүү

Говь-Алтай, Завхан, Дорнод аймгууд нь 2 удаа түрүүлж байжээ.

Завхан аймгаас 1930 онд С.Шагж арслан, 1933 онд М.Лхагва арслан

Дорнод аймгаас 1936 онд Л.Балсан арслан, 1937 онд Ш.Гэлэг арслан (эдгээр 4 бөх бүгд 10 давсан)

Говь-Алтай аймгаас 1947, 1948 онд дархан аварга Ш.Батсуурь түрүүлж байв.

8 түрүү

8 удаа түрүүлсэн амжилтаар Өвөрхангай аймаг 7-р байранд орж байна.

1928 онд Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат улсын арслан О.Аюур 10 давж түрүүснээс хойш ахин түрүү авалгүй яг 50 жил завсарласан байдаг.

Үүнийг дархан аварга Д.Цэрэнтогтох зогсоосон бөгөөд тэрээр 1978, 1980, 1983, 1984 онуудад буюу 4 удаа түрүүлжээ.

1985 онд улсын арслан Б.Ганбаатар

2006 онд улсын аварга Д.Сумъяабазар (10 давсан)

2008 онд улсын арслан Д.Ганхуяг нар түрүүлэв.

9 түрүү

Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор анхныгаа түрүүг авч байсан Булганыхан 9 удаа түрүүлснээр жагсаалтын 6-р байранд орж байна.

1931 онд улсын арслан М.Бэх-Очир

1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онд дархан аварга Б.Түвдэндорж

1961 онд улсын аварга С.Цэрэн түрүүлж байв.

1961 оноос хойш Булганы бөхчүүд түрүүлээгүй бөгөөд 56 дахь жилдээ үргэлжилж байна.

11 түрүү

Улсын их баяр наадамд анх удаа 5 дарааллан түрүүлж байсан дархан аварга Дарийн Дамдин тэргүүтэй Хөвсгөлийн хүчтэнүүд 11 удаа түрүүлсэн амжилтаар 5-р байранд орж байна.

1924 онд улсын арслан С.Шагдар ("Босоо")

1942 онд улсын арслан Ө.Чүлтэмсүрэн

1951 онд улсын аварга Ж.Цэвээнравдан

1956, 1957, 1958, 1959, 1960 онд дархан аварга Д.Дамдин

1970 онд улсын аварга Ч.Бээжин

37 жил завсарласны эцэст 2007 онд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлсэн бөгөөд

Хамгийн сүүлд буюу 2017 оны наадмаар улсын арслан Ц.Содномдорж түрүүлээд байна.

13 түрүү

Улсын их баяр наадамд хамгийн олон удаа буюу 11 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын үнэмлэхүй амжилтын ачаар Хэнтийн бөхчүүд 4-р байранд 13 түрүүтэйгээр орж ирлээ.

1925 онд улсын аварга Г.Самдан ("Босоо") түрүүлснээс хойш Хэнтийн бөхчүүд 63 жил түрүүлээгүй байсан юм.

1988, 1989, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 онуудад дархан аварга Б.Бат-Эрдэнэ

2015 онд улсын арслан Э.Оюунболд нар түрүүлжээ.

Дархан аварга Ж.Мөнхбат, А.Сүхбат, аварга Д.Хадбаатар тэргүүтэй Төв аймгийнхан улсын баяр наадмын 14 түрүү авсан амжилтаар 3-р байранд орж байна.

1932 онд улсын арслан П.Бат-Очир

1935 онд улсын арслан Л.Чимэд нар түрүүлснээс хойш 20 жилийн дараа буюу

1955 онд улсын арслан С.Оргодол

1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онд дархан аварга Ж.Мөнхбат

1976, 1986 онд улсын аварга Д.Хадбаатар

2000, 2001, 2004 онд дархан аварга А.Сүхбат нар түрүүлж байв.

15 түрүү

1922 оны Ардын хувсгалын анхны ой болсон барилдаанаас 1968 он хүртэл буюу домогт аварга Х.Баянмөнхийг анх удаа түрүүлэх хүртэл 46 жилийн хугацаанд нэг ч удаа түрүүлж байгаагүй хэдий ч Увсын бөхчүүд маань 15 удаа түрүүлсэн амжилтаар 2-р байранд орж ирлээ.

1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онд дархан аварга Х.Баянмөнх

1991 онд улсын аварга О.Балжинням

2010 онд улсын арслан Б.Ганбат

2011 онд улсын аварга С.Мөнхбат (10 давсан)

2012 онд улсын арслан П.Бүрэнтөгс

2014 онд улсын арслан Н.Батсуурь нар түрүүлж байв.

16 түрүү

Арын сайхан хангай нутгийнхан 16 түрүүтэйгээр бусад аймгаа хошуучилж байна. Олон түрүүтэй бусад аймгийнхнаас ялгаатай нь 1 хүний давамгайлал байхгүй бөгөөд нийт 11 хүчтэн улсын их баяр наадамд түрүүлж байжээ.

Ардын хувьсгалын анхны ойгоор буюу 1922 онд улсын аварга Г.Вандан

1923 онд улсын арслан Д.Далантай

1926, 1927 онд даян аварга Н.Жамъян ("Буур")

1929 онд улсын арслан Б.Банзар

1934 онд улсын арслан Х.Дэлэг

1938 онд улсын арслан Б.Төрбат (дээрх бөхчүүд бүгд 10 давсан)

1943 онд улсын арслан Д.Лувсанжамц

1944, 1955 онд даян аварга Ц.Чимэд-Очир

1962 улсын арслан Д.Жамц түрүүлснээс хойш яг 40 жил Архангайн бөхчүүд түрүүлж үзээгүй байсан юм.

2002, 2003, 2005, 2009 онд дархан аварга Г.Өсөхбаяр

2016 онд улсын аварга Ч.Санжаадамба (10 давж) түрүүлжээ.

Таалагдахгүй байна

20
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.65.224]

2020-04-13 12:33:31

Өсөхбаяр аварга ч аргагүй энэ цагт олон түрүүлсэн аварга бна шүү.

Зочин

[64.119.17.9]

2020-04-10 16:22:18

Батсуурийн аварга болсон нэг түрүү, Оюунболдын түрүү хүчингүй болбол Батсуурь дээр дахин нэг түрүү нэмэгдэж Увс 17 түрүүтэй болж тэргүүлж бна шүү

ЗОЧИН

[183.177.100.10]

2020-04-10 09:41:46

Увс аргагүй 17 түрүүгээр тэргүүнд явж байна. Дүү нар нэмэх байх аа?

Зочин

[192.82.68.227]

2020-04-10 07:37:29

За Архангай бол унэхээр хучтэны олгий нутаг байна шуу дээ дандаа бараг оор хумуус хэнтий увс бол хоер хуний амжилт шуу дээ

Зочин

[192.82.67.123]

2020-04-09 21:00:06

1-г нэмээд 17 болоод увс нэг ч гэх шиг балайрсан СДА минээ!!! Чиний аймаг юугаараа манлайлдаг вэ??? Барилдаан хамаагvй шvv!!!

Зочин

[103.229.120.94]

2020-04-09 15:57:09

батсуурийн 2 түрүү яав аа

зочин

[183.177.100.10]

2020-04-09 15:29:14

2019 оны Хэнтийн түрүү хүчингшй болж Увс 1 түрүү нэмэгдэж 17 түрүүгээр 1-рт орлоо.

Irgen

[192.82.73.135]

2020-04-09 15:09:36

2018 oni turuug nemeerei, 2019 oni turuu huchingui bolson

Иргэн

[202.21.115.110]

2020-04-09 15:04:22

Хэн гэдэг бөх хэдэн удаа түрүүлсэн бэ гэж яривал зүгээр байна түүнээс хэний аймаг гэж ярих нь ямар ч утгагүй тэнэг сонсогдож байна.

зочин

[183.177.100.10]

2020-04-09 15:02:14

Увс буруу байна. Батсуурийн 1 түрүү алга байна.Ингээд Увс, Архангай 2 тэнцэж байна.