Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/200408083824-wuhan-train-station-after-lockdown-lift-exlarge-169.jpg

БНХАУ-ын Хубэй мужийн төв Ухань хотын хөл хориог өнөөдрөөс эхлэн цуцаллаа. Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхэлсний улмаас тус хотын 11 сая иргэн 76 хоног гэрийн хорионд байсан юм. Өнөөдрөөс эхлэн Ухань хотын иргэд гэрээсээ гарах, өөр хотууд руу зорчих эрхтэй болж байна.

Үүнтэй холбогдуулан Уханиас гарах хурдны замуудын шалган нэвтрүүлэх цэг дээр олон машины дараалал үүсэж, галт тэрэгний буудлууд дээр олон зорчигч цуглажээ. Уханиас өнөөдөр 55 мянга гаруй хүн галт тэргээр явах төлөвтэй байгаа бөгөөд төмөр замын ажилтнууд зорчигчдыг буудлуудад нэвтрэх үед эрүүл мэндийн кодыг нь бүртгэж, халууныг нь шалгах юм байна. 

Мөн Ухань хотын “Тяньхэ” олон улсын нисэх буудал өнөө өглөөнөөс дотоодын нислэгээ хэвийн үйлдэж эхэлсэн байна. "Өнөөдөр 200 орчим нислэг үйлдэгдэх төлөвтэй байна" гэж уг нисэх буудлын мэргэжилтнүүд мэдээлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх