Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6ee60dcade7d488ba10ce577c172de3b_18.jpg

Японд коронавирусний халдварын тохиолдол олноор нэмэгдсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Абэ зарим мужид хөл хорио тогтоох болсноо зарласан бөгөөд өнөөдрөөс хө хориог эхлүүллээ. Ирэх тавдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний дагуу мужийн захирагчид гэртээ байх зааврыг оршин суугчдадаа өгөхөөс өгсүүлээд сургуулиуд болон бусад газрын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой болж байна. 

Токио, Чиба, Канагава, Сайтама, Осака, Хиого, Фүкүокагийн 56 орчим сая оршин суугч буюу Японы хүн амын 45 орчим хувийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг хүссэн байна. Үүнд хүнсний дэлгүүр орох, эмнэлэгт очих, ажилдаа явах хамаарахгүй юм байна. 

Ерөнхий сайд Шинзо Абэ: "Японд иргэдийн эрх, эрх чөлөөг зарим талаар хязгаарлаж болзошгүй ийм төрлийн арга хэмжээг анх удаа зарлаж буй нь энэ боловч халдвар хамгийн их тархсан Хятад, Франц зэрэг улсад тогтоосонтой ижил хатуу хөл хорио биш юм. Халдвар хурдацтай, өргөн хүрээг хамран тархаж болзошгүй нөхцөл байдалд байна. Энэ нь хүмүүсийн амь нас болон эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй учраас ийнхүү хөл хориог тогтоож байна” хэмээжээ  

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх