Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/31754b625d52c652bf35eff2219380c4e3bd8d561b2-richest-billionaires-list-2019.jpg

Жил бүр “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалт гарчээ.

 

Тус жагсаалтанд  “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос 3 дахь жилдээ дараалан тэргүүлсэн байна.Хэдийгээр  Жефф Безосын хөрөнгө нэг жилийн дотор 18 тэрбум ам.доллароор буурч, 113 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн ч тэрээр тэргүүлэх байраа хадгалж чадсан байна. Харин жагсаалтын хоёрдугаарт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг болох Билл Гейтс 98 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн бол гуравдугаарт Францын “LVMH” компаний Ерөнхий захирал Бернар Арно 76 тэрбум ам.доллароор оржээ. Тэрээр өнгөрсөн жил тус жагсаалтын дөрөвдүгээр байрт жагсаж байсан юм.  энэ жил нэг байраар ахиж,  жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна.

Харин өнгөрсөн жилийн гуравдугаарт жагсаж байсан “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Уоррен Баффетт нэг байр доошилж дөрөвдүгээр байрт орсон байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх