Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/new-clip-from-free-guy-features-ryan-reynolds-in-his-apartment-as-the-outside-world-goes-insane-social.jpg

“ДЭДПҮЛ” киногоор үзэгчдэд дотно болсон Райан Рейнольдс өвөрмөц инээд, гоёмсог тулалдаантай шинэ бүтээл “Free Guy” киногоор эргэн ирнэ.

Олон нийтэд цацагдаад байгаа трэйлерт банкны ажилтан Гая дээрэмчинтэй зодолдож байхдаа тусгай нүдний шилтэй болж, өөрийнх нь амьдарч байгаа дэлхий тоглоом бөгөөд тэрээр тоглоомон дахь гол баатар хийгээд тайлбарлагч болохоо мэдэх болдог. Ийнхүү тоглоом бүтээгчид түүний дэлхийг устгах гэж оролдоход тэрээр баатар болж гарч ирдэг. Кинонд хотод залуурт пуужин нисэж, зам дээр гал авалцах зэрэг тоглоомон дахь онцлог шинжийг амилуулсан гоёмсог тулалдаан, инээд бэлэглэх нь хүлээлт үүсгээд байна.    

“Free Guy” киног “Музейд өнгөрүүлсэн шөнө” цуврал, Netflix-ийн “Stranger Things” зэрэг киногоор алдартай болсон найруулагч Шон Леви найруулжээ. "Free Guy" кино нь 7-р сарын 3-ны өдөр нээлтээ хийнэ. 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх