Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledzandan.png

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж, гишүүдийн 80.7 хувийн саналаар хуулийн төслийг дэмжлээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд цахимаар ямар нөхцөлд хуралдах, хичнээн гишүүний ирцтэй байхыг зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол ирц бүрдэхгүй, гишүүд чөлөө аваад явцгаана. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Зайлшгүй нөхцөл байдлын үед хэрхэн хуралдах талаар УИХ-ын дэгийн хуульд тусгах шаардлагатай болоод байна. Ингэхдээ гамшгийн, онцгой нөхцөлийн үед гээд тодорхой зааж өгөх ёстой, хэн энэ шийдвэр гаргахыг зааж өг гэж гишүүд хэлж байгаа юм. Байнгын хороо, нам, эвсэл хууль санаачлахыг хүлээж авах боломжгүй. Олонхи нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэнэ гэдэг заалтаараа явах хэрэгтэй. Өвчин тусаж, хязгаарлагдсан тохиолдолд яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Хуульд заасан олонхийн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй нөхцөл үүсэх үү гэдэг асуудал гараад байна. 

УИХ-ын гишүүн Ё.Батаарбилэг: Би танхимаас кноп дараад асуулт тавих гэсэн болсонгүй. утсаар хэлнэ, гар өргөнө гээд ярвигтай асуудал байна. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Хаалттай хуралдаанаар асуудлыг яаж хэлэлцэх вэ? Гишүүд саналаа яаж өгөх вэ зэрэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хамгийн гол нь ирцээ бүрдүүлж, цагаа барих хэрэгтэй байна. Гишүүд цагаа барихгүй байна. Цагаа барихгүй гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ? Хуульчилж өгөөч ээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Гишүүдийн гаргасан саналыг дагуу ёс зүй, ирцийн асуудлыг дэгийн тухай хуульд тусгах шаардлагатай байгаа. Дэлхийн парламентууд ирцийг бууруулж, хялбаршуулсан горимоор хуулийг баталж байна. Их Британи улс дөрвөн хоногт COVID-19-ийн актыг баталсан. ОХУ төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлсэн гэх мэт жишээнүүд байна. 

Төрийн ордны таван танхимаас шууд явуулж байгаа учраас гар өргөж санал хураалт явуулах юм. Ингээд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг 57 гишүүдийн 46 нь буюу 80.7 хувийн саналаар хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр чуулганы хуралдааны дараа төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх