Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/92382033_2563370053945463_1518393457373085696_n_l.jpg

"Хера Холдинг ХХК"-ийн захирал Х.Ганхуяг АН-ын нэр бүхий хүмүүс нэр дэвших тойргоо шийдэж,  намдаа 100 сая төгрөгийн татварыг өгсөн 181 хүн байна гэж мэдээллээ. 

"Хера Холдинг ХХК"-ийн захирал Х.Ганхуяг: Өнгөрсөн долоо хоногт дугтуйтай захидал, нэрсийн хамт ирсэн. Үүнийг АН дотроосоо явуулсан гэж бодож байгаа. Тодруулбал, сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан 181 хүн байна. Захидалд "С.Эрдэнэ АН-ыг удирдсанаас хойш энэ намд мөнгө, эрх мэдлийн төлөө үнэт зүйлээ худалдаж эхэлсэн. Нам дотроо хэдэн хэсэг болж бутраад байна. Шударгаар ажиллаж байгаа залуучуудын үнэт зүйлсийг үгүй хийж байна. С.Эрдэнэ АН-ыг мөнгөний машин болгосон. Мөн ҮБХ-ны 400 гишүүдийг дотор нь өрсөлдүүлж, хүн бүрээс 6 сая төгрөг хураан, 1.4 тэрбум төгрөгийн цэвэр орлого олдог болсон. Мөн УИХ-д нэр дэвшигчдээс 100 сая төгрөг хурааж байгаа. Тэдний дунд жирийн ард түмний хүүхдүүд ховор байна. Эрх мэдэлд улаарсан хүмүүсийн гар хөл, үр хүүхдүүд нь байна" гэсэн байсан гэлээ. 

Ингээд захианы хамт ирсэн жагсаалтыг танилцуулвал... Тэдний дунд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Хурц нарын нэрс бичигдсэн байна. 

 

 

 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

үнэн

[64.119.22.186]

2020-04-08 11:29:12

Худлаа хөө, Ардчилсан намд мөнгө тушаагаад байгаа хүн одоо лав л алга л байна