Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedсаня.jpg

Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахал гэгдэх коронавирус(COVID-19)-ний тархалтаас болоод ойрын үед зохиогдох бүхий л урлаг спортын арга хэмжээнүүд цуцлагдан зарим нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ. Тэгвэл Азийн элсний спортын наадам 'Sanya 2020' мөн адил хойшлогдож магадгүй хэмээн тус наадмыг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. 

Угтаа бол энэ оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Хайнань аралд зохион байгуулагдах байсан уг наадмын билэгдлээр Яа-Я нэртэй бугыг сонгон улмаар Азийн элсний спортын наадмын билэгдэл бүхий спортын төрлүүдийн логог зохион байгуулагчид нь олон нийтэд танилцуулаад удаагүй байсан юм.

Товлосон хугацаагаар  "Sanya 2020' Азийн элсний спортын VI наадам энэ оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд зохион байгуулагдах байсан бөгөөд зохин байгуулагч БНХАУ-ын Хайнань аралд өмнө нь тивийн хэмжээний спортын тэмцээн зохион байгуулж байгаагүй аж.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх