Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6ee60dcade7d488ba10ce577c172de3b_18.jpg

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нийслэл хотоо оролцуулан нийт долоон мужид нэг сарын хугацаатай онц байдал зарлах бэлтгэл хангаж байгаагаа парламентдаа мэдэгдлээ.

Токио, Осака хот болон Канагава, Сайтама, Чиба, Хёого, Фүкүока мужийн нутагь өвчлөл эрчимтэй газар авч байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг хүндрүүлэх эрсдэлтэй тул хүн амын хөдөлгөөнийг хязгаарлахаар уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ тайлбарлажээ. Японд онц байдал зарласнаар эрх баригчид тухайн газар нутгийн хүн амыг зөвшөөрөлгүйгээр эсвэл онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахыг хориглох эрхтэй болно. Мөн мужийн захирагчид Засгийн газартай тохиролцсоны дагуу боловсролын болон бусад төрийн байгууллагуудыг албадан хаах боломжтой.

Онц байдлын үеэр олон нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлэг, эмийн сан, банк, хүнсний дэлгүүрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Харин  кино театр, боулинг, театр, баар, шөнийн цэнгээний газрууд, номын сан, гэрийн багш нар, их дээд сургууль, үсчин зэрэг газрууд энэ хугацаанд үйл ажиллагаа явуулахаас татгалзах эсвэл ажлын цагийг эрс багасгана гэж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх