Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5df1dec267d8f.jpeg

Хадны зургууд бол Монголын дэлхийд гайхуулдаг соёлын нэг. Тиймээс археологичдын олж илрүүлснээр Монголын хадны зургуудын "Хамгийн, хамгийн" -ыг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатарын их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатарын нэрлэснээр тоймлон танилцуулж байна.

Хамгийн анхны зураг

Өнөөгийн Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс лавтайяа 40 000-10 000 жилийн тэртээгээс өөрийн харсан үзсэн зүйлээ дүрслэн зурж эхэлжээ. Өнөөдөр манай  хамгийн эртний хадны зураг нь Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуйн зураг боловч, түүнээс ч олон жилийн өмнө уран зураг зурсаар байсны баталгаа нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Жавхлант хайрхан, Номгон сумын нутаг дахь Далан харын уулын хадны зургууд юм. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант хайрханы хадны зураг, Далан хар уулын хадны зургууд 100 000-40 000 жилийн өмнө зурагдсан байх магадлалтай. Тиймээс бид Монгол нутаг дахь хамгийн эртний уран зураг, оюуны соёлын анхны эх сурвалж гэж үнэлж байгаа юм.

Хамгийн анхны “Нарны бурхны зураг”

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Далан харын ууланд байгаа энэ зураг одоо мэдэгдэж байгаа Монгол орны нутаг дэвсгэр дэх хадны зургийн хамгийн эртнийх нь /40 000 жилийн өмнөх/ төдийгүй “Нарны бурхны” анхны хөрөг гэж үзэж болно.

 Хамгийн анхны сансрын хөлөгнүүдийн зураг

  Пуужин, нисдэг тавагнууд. Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Далан харын ууланд байгаа энэ зураг одоо мэдэгдэж байгаа Монгол орны нутаг дэвсгэр дэх хадны зургийн хамгийн эртнийх нь төдийгүй эртний хүмүүс харь гаригаас нисэж ирсэн пуужинт хөдөлгүүр, нисдэг тавагнуудыг өөрсдийн харснаар дүрсэлжээ.

Хамгийн анхны 3D хадны зурагнууд

Зүүн урдаас нь харахад гараа алдлан тэнгэрт залбирч буй хүний дүрс, баруун урдаас нь харахаар хүний нүүрний хоёр нүд, ам, дээрээ дугуй дүрс бүхий зураг харагддаг. Энэ нь чулуун зэвсгийн үеийн шүтлэг бишрэл, урлагийн төрөл зүйл бодитойгоор бий болсны баримт юм.

Мөн дээрх арга ашиглан зурсан чулуун зэвсгийн хожуу үе буюу 10 000 жилийн өмнөх хадны зургийн дүрслэл. Энэ нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Жавхлант хайрханы хадны зураг юм.

Хамгийн анхны хөх мөнх тэнгэртээ залбирч буй хүний зураг

 Хамгийн анхны газрын зураг буюу “Намрын дурсамж” гэдэг зураг

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Жавхлант хайрханы хадны зурагт дараалсан цувраа гурван толгойг маш тодорхой дүрсэлсэн байдаг ба энэ нь Жавхлант хайрханаа өөрсдөө зурж тэмдэглэсэн маш тодорхой газрын зургийн нэг гэж хэлж болно. Учир нь, энэ Жавхлант хайрхан нь урдаасаа хойшоо цуварсан гурван жижиг толгой байдаг.

 Хамгийн анхны нарны зураг

Хамгийн анхны нарны аймгийн зураг

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Жавхлант хайрханы хадны зураг. 

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

irgen

[31.165.215.200]

2020-04-07 16:59:47

bidnii baharhaj hairlah estoi zuil shyy…..hodoo oron nutgaar yavdag hymyys ene ynet zuiliig ustgaj ugui hiij eldev hool hyns hadag avaachij tavih viidee tegeh um bol ene ynet zurag urvald orj estoi gai bolno shyy

irgen

[31.165.215.200]

2020-04-07 16:58:04

ene door um bicheed hyn zailaachee

albaker

[77.81.167.242]

2020-04-07 12:40:01

АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)