Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1585965014-20200403-leeteuk.jpg

"Super junior" хамтлагийн ахлагч И Тэык "NEWS1"-т өгсөн ярилцлагандаа өөрсдийн  15 жилийн ололт амжилтын талаар болон хэтийн зорилгоосоо хуваалцжээ.

- Та яаж ахлагч болсон бэ?

- Намайг энэ хамтлагийн хамгийн ахмад гишүүн болохоор энэ үүрэг хариуцлагыг өгсөн. "Super Junior" байгуулагдахаас өмнө "Smile" нэртэй хамтлагт ахлагчаар дебүт хийсэн. Тухайн үед ахлагч байх надад дарамттай санагдаж байсан. Мөн яаж энэ том хамтлагийн удирданаа гэдэгт үнэхээр их санаа зовж байсан. Эхэндээ бол би чадахгүй гэдгээ хэлсэн ч тухайн үед одоогийн "SM"- ийн захирал Так Ён Жүн манай менежер байсан юм. Би түүнтэй ярилцсаныдараа тэр намайг зоригжуулсан. Тэгээд би ч гэсэн юу юунаас ч илүүтэйгээр дебүт хийхийг хүсэж байсан л даа. Тэгээд л ахлагч болохыг эерэгээр хүлээн авч зөвшөөрсөн. Эргэн тойронд минь байсан маш олон хүний ачаар энэ зэрэгт хүрсэн мөн гишүүд маань ч үүнд маш их үүрэг гүйцэтгэсэн.

- "Super Junior"- ийн гишүүд одоо салбартаа ахмад үед тооцогддог шүү дээ. Тэд интертаймэнтийн зааварчилгаанаас илүүтэйгээр, тус тусын ажлаа мэргэжлийн түвшинд хийдэг шиг санагддаг. Та тэдэнд өөрөө өөрсдийнхөө ажлыг хийж байх боломжийг олгодог уу?

- Бид нэрээ аль хэдийн олон нийтэд таниулах үүргээ гүйцэтгэчихсэн гэж боддог. Зүгээр ч нэг "Super Junior" гэдэг брендийг ч биш хувь хувийнхаа нэр хүндийг ч мөн адил. Гишүүд маань хувьдаа их амжилттай явж байгаа. Тиймээс надад тэдэнд санаа зовох хэрэг байхгүй болсон. Гэхдээ миний дотор нэг хөндүүр хэсэг байдаг юм. Яг л эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрлэхэд нь бахархдаг ч бас гунигтай мэдрэмж төрж байдаг шиг (инээв)

- Таны хэтийн зорилгын тухайд?

- Одоо "Super Junior"-ийн ирээдүйг төсөөлөх огтлолцол дээр иржээ. Яг л "Super Junior"-ийг яаж урт удаанаар авч үлдэх вэ гэдэг шиг бас ойрын  5-10 жил хугацаанд юу хийх вэ? гээд л. Цэрэгт байхдаа их олон зүйлийг бодож төлөвлөж байсан бөгөөд тэр жилээ "Label SJ"-г байгуулах санааг гаргаж байсан. Мөн  албан ёсны "lightstick"- ийн загварыг гаргахад гардан ажилласан. Анх дебүт хийсэн тэр үеэсээ илүү шүүмжлэлтэйгээр боддож аливаа зүйлд ханддаг болсон байна.

- Үнэндээ "Super Junior" маш их саад бэрхшээлийг туулсан шүүдээ тухайн үед ямар байсан бэ?

- Биднийг карерийнхаа оргил үед ирэхэд маш олон таагүй зүйлс тохиолдсон. Тэр үед дормдоо ихэнх цагаа өнгөрөөж, уйлдаг байсан. Одоо эргээд харахад, тэр хүнд хэцүү цаг үеийг бид илүү нягт бат бэх холбоотой байсан тулдаа даван гарсан юм болов уу гэж боддог. Ирээдүйд боломж гарах юм бол ахиад 13-уулаа тайзан дээр гарахыг хүсч  байна. Мэдээж, хэн нэгэн нь дургүйцвэл энэ хүсэл маань биелэхгүй л дээ. Ахлагч хүнийхээ хувьд одоо "Super Junior"-т харьяалагдаж байгаа олонх гишүүдийнхээ сэтгэлийг харгалзаж үзэх болно.

- "Super Junior" хамтдаа гэрээгээр сунгаснаар ч барахгүй хамтлагийнхаа промод зориулж "Label" хүртэл байгуулсан байна. Хамтлагаа хэр удаан хамгаалж үлдмээр байна вэ?

- Гишүүд маань өөр өөрсдийнхөө салбарт хамтлагийн сурталчилгаагаа хийгээд явчихдаг, гэхдээ бид үргэлж гэр орон гэдэг зүйлээ хаяж болохгүй гэж боддог. Алдартан бүрт интертаймэнт салбарт кареер нь өсөх буурах үе байдаг. Гэсэн ч сайн ч бай, саар ч бай "Super Junior" бол хүрч ирээд амрах газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид шаргуу ажиллаж  дебүт хийхийн төлөө маш их бэлтгэл хийсэн болохоор хамтлаг гэдэг гишүүн бүрийн хувьд хичнээн үнэ цэнэтэй гэдгийг ойлгосон. Тийм болохоор л бид "Super Junior" гэдэг брендийг урт удаанаар авч үлдэхийн тулд "Label SJ" байгуулахыг хүчтэй дэмжсэн. Би гишүүдтэйгээ аль болох цаг зав гарах бүртээ л ярилцдаг. Сүүлд Донхэтэй нэлээн ярилцаж суусан. Бид нэг хотхонд амьдардаг болохоор байнга л уулзалддаг.

- E.L.F-үүдэд юу гэж хэлмээр байна ?

Би фенүүдээсээ л их хайр хүндлэлийг авдаг. Идэвхтэй фен байна гэдэг амаргүй. Цомог худалдаж авах, бидний хаа байгаа газарт очиж хамтдаа зураг даруулах, гарын үсэг зуруулахын төлөө фен уулзалтад ирэх, Солонгост ч бай гадаадад ч бай тоглолт үзэхээр ирэх, контент бүрийн доор коммент үлдээж дэмжих зэрэг их шаргуу ажилладаг.

Сургуульдаа явж байсан ч, ажилаа хийж байсан ч тэр. Тэд цаг заваа олон жилийн турш дээрх хүнд хэцүү ажилд зориулсан. Үүнд фенүүдийн агуу хайр байхгүй бол боломжгүй. Зарим фенүүд анхандаа дуртай байж байгаад дараагаар нь сонирхол нь буурсан харагддаг бол үнэнчээр энэ олон жилийн дараа ч гэсэн биднийг хайрласаар байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг. Бид цор ганц E.L.F (хамтлагийн фэндом нэр)-үүдийн ачаар л тайзан дээр гэрэлтэж чадна. Үргэлж биднийг дэмждэг та бүхэндээ баярлалаа

- "Super Junior" хамтлаг одоо яг л "Shinhwa" хамтлаг шиг урт удаан хугацаанд, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа цөөн аидол хамтлагуудын эгнээнд багтлаа. Таныг олон дүү уран бүтээлчид үлгэр дууриалал болгон нэрлэдэг?

- "Shinhwa"-гийн ах нарын амжилтад хүрэхэд хол. Тэд бол биднээс ч илүү гайхалтай хүмүүс. Олон дүү уран бүтээлчдийн хувьд биднийг үлгэр дуурайл гэж хэлдэгт талархаж байна. Гэхдээ илүү нээлттэй чөлөөтэй ярилцвал сайхан байх байхдаа. (инээв)

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Эх сурвалж: Allkpop

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

bishregch

[202.9.46.72]

2020-04-17 15:10:33

ashgui dee

albaker

[77.81.167.242]

2020-04-07 12:40:52

АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Зочин

[203.91.115.40]

2020-04-06 19:49:13

Sorry sorry гээд аялж л явлаа