Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/h6dgmeg.png

УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, үг хэллээ. Тэрбээр "Хямрал хаалга тогшиж байхад улс төрийн намууд том том амлалт өгч байна.  Бидэнд бодит хөтөлбөрт нэн шаардлагатай байгаагаас гадна УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр гарц алга" гэдгийг онцоллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Энэ удаагийн хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэлтэй цаг үед нээгдэж байна. Коронавирусийн халдвар дэлхийн сая хүний аминд хүрлээ. Бусад улс орнуудын захиалсан эм, хувийн хамгаалах хэрэгслийг замаас нь булаан авах үйлдэл давтагдаж байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг давагдашгүй хүчин зүйл бус дайны байдалд авчирлаа гэж эдийн засгийн төлөвлөгөөгөө гаргаж эхэллээ. 

Титэмт вирусийн тархалтаас үүдэж нефтийн үнэ, санхүүгийн уналт үргэлжилж дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ зогссоноос ажилгүйдэл нэмэгдэж байгаад дэлхийн бүх улс орнууд анхаарлаа хандуулж эхэллээ. МҮХАҮТ-ийн судалгаанд хамрагдсан ААН-үүдийн мэдээллээс үүдэж 10 мянган хүн ажлын байраа алджээ. 

Цар тахал Монголыг тойрохгүй, дайрах нь тодорхой болж байгаа тул төрөөс хямралыг давах цогц арга хэмжээг яаралтай батлах санал гарган уриалсан юм. Баттай эх сурвалж тархалт 1-2 жил үргэлжлэх төлөвтэй байгааг хэлж байна. 

Саяхан ҮАГ-т хүргүүлсэн 15 нам, 4 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зарим заалт нь Сонгуулийн тухай хуулийн 38,3-т заасан "Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон 6 заалтыг илт зөрчсөн байна. Намууд сонгогчдын саналыг татах гэсэн судалгаагүй, тооцоогүй зүйл хийж байгаа нь цаг үеээ мэдрэхгүй байгаан шинж юм. 

Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засагт ирэх хямрал нь бага байх болно. 

1-т... Яаралтайгаар улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зарцуулахаар төлөвлөсөн болон бусад тэвчиж болох бүх зардлыг хасах хямралыг даван туулах арга хэмжээг авах. Иргэдийн ажлын байрыг хадгалах, орлогыг хамгаалах, өвчний тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдэд зарцуулах. Төсөвт тодолтгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэлзүйн болон хуульзүйн хувьд байхгүй. Улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын мэтээр үзэж, улс төрийн эрх мэдлээ дээгүүр тавьж байгаа нь үндэсний эрх ашгаас урвасан хэрэг болно. 

2-т... УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр гарц алга. Сонгуулийн сурталчилгаа хийхэд иргэд олноор цуглах нь дамжиггүй. Энэ нь арай гэж хянаж байгаа тахлын халдварыг хяналтаас алдана. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин тайлбар үзүүлж байгаа хүмүүст хууль эрхзүйгээ уншихыг шаардаж байна. Титэмт вирусийн тархалтыг хяналтаас алдаж өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй нуран унах болно. Сонгуульд идэвхитэй оролцдог бүлгийн хүмүүс тахлаас сэргийлэх үүднээс санал өгөхөөс татгалзвал  Сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ. Ирц хүрээгүйгээс дахин санал хураалт явуулбал бид эрсдлийг зориудаар нэмэгдүүлж байгаа мунхан үйлдэл болох болно. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[103.212.119.80]

2020-04-06 15:09:54

ene 76 zasgiin gazaraas salahiin tuld irts hvrnee