Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/zandanshatar.png

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна. Шинэ короновирусийн халдварын улмаас чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулахаар болсон. Гишүүд таван танхимд хуваагдан хуралдах бөгөөд чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна. 

"Засгийн газар, Эрүүл мэндийн яам, эмч мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн хамт олонд халуун баяр хүргэе. Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалж буй эдгээр баатруудаас үлгэр авч төрийн албаныхан ёс зүйг дээдэлж ажиллахыг уриалъя. Энэ онцгой цаг үед ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газар хамтран ажиллаж, парламентын гишүүд тасралтгүй ажилласныг дуулгая. Тасралтгүй ажилласны үр дүнд Монголбанк 65 мянган иргэний ипотекийн зээлийг гурван сарын хугацаатай хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөцийг ч хангаж ажилласан. 

Иргэнээ дээдэлсэн төр байхын мөн чанарыг харуулж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархал илэрхийлж буй иргэдийн хүсэлтийг уламжилж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амь оруулах олон чухал хуулийг эрэмблэн батална" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх