Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/queen-elizabeth-1.jpg

Их Британийн хатан хаан Элизавета ард түмэндээ хандан үг хэллээ. Хатан хаан гэртээ байх дүрмийг баримталж буй хүмүүст  болон өвчний голомтод ажиллаж гол үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн болон бусад ажилтнуудад талархаж илэрхийлжээ.

Хатан хаан Элизавета "Бид өмнө нь янз бүрийн сорилтуудтай тулгарч байсан боловч энэ нь тэдгээрээс өөр байгаа. Энэ удаад дэлхийн бүх улс оронтой нийтлэг зорилгоор нэгдэж байна. Бид тэсвэр тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ дахин уулзах сайхан цаг ирэх болно. Бид дахин уулзах болно. Их Британи коронавирусний эсрэг тэмцэлд ялах болно" хэмээжээ. 

Гэр бүлийнхнээсээ тусгаарлагдсан нь дэлхийн II дайны үеэр нүүлгэн шилжүүлэгдэж, хайртай хүмүүсээсээ хол байсан үеийг нь санагдуулж байгааг тэрбээр мөн ярьсан байна.

Хатан хаан Элизавета хаан ширээнд 68 жилийн өмнө заларснаасаа хойш ард түмэндээ хандан тав дахь удаагаа үг хэлж буй нь энэ юм. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх