Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/NYCcK2pU3hRFcOmf7Ali.jpg

УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдоод байна.  Б.Батзоригийг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоогоод буй. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүний суудлаасаа буух өргөдлөө УИХ-ын даргад хүргүүлжээ.   

Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн. Уг хэргийг өмнө нь тус шүүхэд шилжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Батзоригтой хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон байдаг. Харин энэ удаад Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдэд очих мөнгийг намынхандаа хувааж өгсөн Б.Батзориг гишүүн хариуцлагаа хүлээх нь. Гэхдээ Б.Батзоригийн араас түмэнд очих мөнгөнөөс авсан УИХ-ын гишүүд  болон Төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээж, албан тушаалаа буух нь зүйн хэрэг юм.  Иймээс энэ цаг үед ЖДҮХ сангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтуудын мэдээллийг эргэн сануулъя. Тэд ч бас хариуцлагаа хүлээх ёстой юм. 1.            О.Батнасан /УИХ-ын гишүүн/ - 950 сая төгрөг

2.            Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ - 1.4 тэрбум+1.6 тэрбум

3.            Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ - 950 сая

4.            Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ - 800 сая

5.            Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ - 800 сая

6.            Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ - 700 сая+800 сая

7.            Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+1 тэрбум

8.            Г.Солтан /УИХ-ын гишүүн/ - 950 сая

9.            А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ - 800 сая

10.          Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ - 800 сая

11.          Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+950 сая

12.          Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая

13.          Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ - 750 сая

14.          Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая

15.          Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал - 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум

16.          Н.Учрал /УИХ-ын гишүүн/ - 950 сая

17.          Ерөнхий сайд У.Хүрэлсүх - 563.1 сая

18.          П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ - 500 сая

19.          Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая

20.          Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ - 680 сая

21.          Ш.Хонгорзул /МХЕГ/ - 630 сая

22.          Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум

23.          Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ - 1.3 тэрбум

 

Эх сурвалж: Оллоо.мн 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх