Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/nba all.jpg

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA 2020 оны Алдрын танхимын гишүүдээ зарлалаа. 

Энэ жилийн гишүүдээр NBA-гийн таван удаагийн аварга сагсан бөмбөгч Коби Брайнт болон Тим Данкан, Кевин Гарнетт зэрэг тоглогч дасгалжуулагч багтжээ. 

“Лос-Анжелес Лейкерс”-ийн домогт тоглогч тэрбээр 2016 онд зодог тайлахаасаа өмнө 2008 онд NBA-гийн тэргүүн тоглогчоор шалгарч, Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008, 2012 оны олимпийн аваргаар тодорч байсан юм. Түүний нэрийг “Алдрын танхим”-д мөнхлөх болсон тухайд NBA-гийн комиссар Адам Силвер “Коби Брайнт бол Бүх оддын зиндааны тоглогч, дэлхийн хэмжээний од билээ. Тэрбээр шилдгүүдийн дунд тогтмол багтаж, ур чадвараараа манай гаригийн сая сая үзэгчдийг баясгаж явсан” хэмээн хэлжээ.

- Тим Данкан (Сан-Антонио Спэрс, тоглогч). 43 настай. Бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон, NBA-гийн таван удаагийн аварга, 2002 болон 2003 оны лигийн тэргүүн тоглогч

- Кевин Гарнетт (Миннесота Тимбервулвз, тоглогч). 43 настай. Бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон, NBA-гийн 2007/08 улирлын аварга (Бостон Селтикс), 2004 оны лигийн тэргүүн тоглогч юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх