Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/91652604_217784962767476_6202851885540442112_n.jpg

Дэлхий дахинд коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга баар, зоогийн газар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн газраас тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Энэ хүрээнд алба хаагчид өнгөрсөн баасан гаригт явуулсан бөгөөд энэ хүрээнд саун массаж нэрийн дор биеэ үнэлдэг байж болзошгүй гурван эмэгтэйг саатуулжээ.

Тодруулбал: Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах  “Хос сэмбэрүү”  алжаал тайлах төв нууцаар ажиллаж байна гэх дуудлага цагдаагийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу очиход гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтай байсан бөгөөд хажуу өрөөнд нь бүрэн үйлчилгээ авахаар  мөнгөө төлсөн гэх согтуу эр байжээ. 

Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар  тэдний зарим нь бага насны хүүхэдтэй бөгөөд ажил олдохгүй тус газар ажилд орсон бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд бүгд анх удаа ажиллахаар ирсэн хэмээн мэдүүлсэн байна. Шалгалтын явцад тэдгээр эмэгтэйчүүдэд мэргэжлийн болон мэргэшсэн гэх ямар ч бичиг баримт байгаагүй бөгөөд хэргийг Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн  шалгаж байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.40]

2020-04-06 22:43:17

Таарсан болгонтойгоо унтаж хэвтэх юу нь сайхан байдгийн бол доо